Шууд Chart

ОУХМ С.Жамбалжамц “Tour of thailand” уралдаанд түрүүлэв

2021-12-08 12:55:27

ОУХМ Сайнбаярын Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болж Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Тэрбээр Малайзын мэргэжлийн “Terengganu” багийн тамирчин бөгөөд Спортын төв сургуулиас төрөн гарсан, “Алдар” спорт хороонд бүртгэлтэй, 2021 Азийн чансааны хоёр, холбооны 2021 оны чансаанд нэгдүгээр байр эзэлж байгаа билээ.

Тайландын олон улсын олон өдрийн уралдаан нь Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн багууд оролцдог гэдгээрээ онцлог юм. Монголын дугуйчид ийм ангиллын тэмцээний үе шат /этап/-уудад түрүүлж байсан боловч нийлбэр дүнгээр анх удаа аваргалж байгаа нь энэ юм.

Монголын дугуй холбоо 2022 онд анхны мэргэжлийн багийг байгуулснаар ОУДХ-ны 2.1 ангиллын бүхий л тэмцээнүүдэд орох эрхтэй болж олимпын наадамд оролцох эрхийн оноог цуглуулах боломжтой болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ С.Жамбалжамц “Tour of thailand” уралдаанд түрүүлэв  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй