Шууд Chart

Шүүгчийн сургалт болно 

2021-12-08 13:03:39

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооноос 2021 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн гэсэн таван чиглэлээр боловсруулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн баталсан.

Хөтөлбөрийн дагуу

Эдгээр сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргаа болон Иргэний хэргийн танхимууд, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах юм.

Харин Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургалтыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр мэдээллийн технологийн шийдлийг ашиглан сургалтын тусгай платформд видео хэлбэрээр байршуулж, 2021 оны 12 дугаар сард цахимаар зохион байгуулахаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн бэлтгэл ажлыг хангаж байна.


Шүүгчийн сургалт болно   
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй