Шууд Chart

Франц улсад багш нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажил хаяжээ

2022-01-14 11:49:41

Франц даяар коронавирусний хямралын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэн багш нар ажил хаялт зарласны улмаас сургуулиуд хаагдлаа.

Франц улсын сайд нар саяхан "Ковид-19" халдварын "омикрон" хувилбарын тохиолдол нэмэгдэж байгаа ч сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нэн тэргүүний зорилт тавьжээ.

Бага ангийн багш нарын бараг 40 хувь, дунд ангийн багш нарын 24 хувь нь пүрэв гарагт хичээлийн танхимаа орхиж ажил хаясан тухай Засгийн газар нь мэдэгдсэн. Улсын хэмжээнд ажил хаялтыг багш, эцэг эх, сургуулийн бусад ажилчдыг төлөөлсөн 11 эвлэл зохион байгуулжээ.

Сургуулиуд эмх замбараагүй байдал үүссэнд Засгийн газар болон Боловсролын сайд Жан-Мишель Бланкер буруутай гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдэж байна.

Ажил хаях гол түлхэц болсон Францын эрүүл мэндийн протокол 12 дугаар сараас хойш хэд хэдэн удаа өөрчлөгджээ.

эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа багш нар “Бид маш их уур бухимдалтай байна. Засгийн газарт хүчтэй дохио илгээхийн тулд ажил хаялт зохион байгуулахаас өөр сонгол байсангүй” гэж хэлж байна. Зарим эцэг эхчүүд багш нарыг хууль бусаар ажлаас нь халсан сургуулийн захиргааны шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлэн жагсаалд нэгдсэн байна. 

Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газар ковидтой холбоотой шийдвэрээ байнга өөрчилдөг учраас багш нар өнгөрсөн хэдэн сар ойлгомжгүй, хүнд нөхцөлд ажилласан.

Гэвч Засгийн газар сургуулиудыг нээлттэй байлгах шаардлагатай гэсэн шийдвэрээ хамгаалж, байр сууриндаа бат зогсож байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улсад багш нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажил хаяжээ   
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй