Шууд Chart

АМГТГ-ын даргаар Л.Баярмандал  томилогдлоо

2022-01-14 12:36:47

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилов.

Тэрбээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын  Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,  2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд  “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх,  2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллажээ.


АМГТГ-ын даргаар Л.Баярмандал  томилогдлоо  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй