Шууд Chart

Гаалийн ажилтнууд номын дуу сонслоо

2014-10-13 09:22:41

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар Австралийн Гриффитийн Их сургуулийн доктор, профессор Чарльз Сампфорд тус газарт хүрэлцэн ирж, “Авлига, Ариун шударга ёс, Гаалийн байгууллага” сэдвээр лекц уншлаа.

Уг лекцэд ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон Сургалтын төвийн Гаалийн улсын байцаагч нар оролцож, дэлхий нийтийн “Ариун шударга ёс” ба “Авлига” сэдвээр хамгийн сүүлийн үеийн онолын болон практикийн мэдээ, мэдээлэл хүлээн авсан байна. 

Доктор, профессор Чарльз Сампфорд нь Мелбурний их сургуульд суралцах явцдаа улс төр, философи, хуулийн чиглэлийн хичээлүүддээ онцгой амжилт гарган суралцаж, Оксфордын их сургуульд Докторын зэргээ хамгаалан, 1983 оноос Мелбурнийн их сургуульд багшилж, 1991 оноос өнөөг хүртэл Гриффитийн их сургуульд багшлахын зэрэгцээ Хуулийн сургуулийн эрхлэгчийн албыг давхар хашиж байгаа эрдэмтэн судлаач юм.

Олон улсын судлаач эрдэмтэний лекцийн ач холбогдол нь Гаалийн байгууллагын албан тушаалтнууд  авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн удирдлагыг зөв залуурдан жолоодож, хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй болох өндөр ач холбогдолтой юм. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гаалийн ажилтнууд номын дуу сонслоо  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй