Шууд Chart

Хөвсгөл, Сүхбаатарын замыг удахгүй нээнэ

2014-10-13 10:09:09

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг ажлын хүрээнд салбарын яамны зүгээс энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээж авсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр Хөвсгөл,  ирэх долоо хоногт Сүхбаатар аймгийн замын ажлыг дуусгахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн замаас 8 км-ын хучилт, Сүхбаатар аймгийн замаас 17 км-ын хучилтын ажил үлдээд байгаа аж. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хөвсгөл, Сүхбаатарын замыг удахгүй нээнэ  
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй