Шууд Chart

“BMW”, “Volkswagen” компани цэнэглэх станцтай болно

2015-01-28 11:48:02

Цахилгаан автомашин бидний амьдралд аажмаар нэвтэрч байна. Энэ хэрэглээг дагаж цэнэглэх станцын бизнес газар авчээ.

Тухайлбал, энэ салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “Tesla Motors” компани хүчтэй өрсөлдөгчидтэй болжээ. “The Verge” сайтад бичсэнээр “BMW” болон “Volkswagen” компани АНУ-д цахилгаан автомашин цэнэглэх сүлжээ станцаа байгуулахаар төлөвлөжээ.

Улмаар 2015 онд АНУ-ын хэмжээнд 100 орчим цэнэглэх станц нээх аж. Эдгээр цэнэглэх станц нь “BMW i3”, “Volkswagen Golf е” загварын цахилгаан автомашиныг 20 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэх гэнэ.

Харин “Tesla Model S” загварыг 40 минутын турш цэнэглэхэд 80 хувийн цэнэг авдаг байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“BMW”, “Volkswagen” компани цэнэглэх станцтай болно   
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-02-04 15:08
Түлш хэрэггүй гэсэн үг үү?

Бидэнтэй нэгдээрэй