Шууд Chart

Нэг шүдэнз

2015-11-20 11:01:10

....Улс төрчдийн амлалтууд худлаа болж, амьдрал дордон юм бүхний үнэ өртөг нь нэмэгдэх бүр олон түмний бухимдал уур хилэн болж бадарна. Энэ түүхийг дэлхий хэдэн зуун жил амссаар ирсэн. Уур бухимдлаас үүссэн нийгмийн хямрал гудамжинд гарч тэмцэл болдог. Тэмцэл нь эцэстээ төрийг түймэрдэнэ.

Дахиад л төр байгуулах шинэ замд ордог. Нэг хүний асаасан шүдэнз хэдэн зуун мянган хүний шүдэнз болж хувирна. Тэр үед төр дахин худлаа гоё амлаад ямар ч нэмэргүй болдог. Одоо худлаа хэлж, хуурч мэхлэхгүйгээр ард түмнийхээ аж амьдралыг үнэнээсээ өөд нь татах гэж ажиллахгүй бол дахиад олон шүдэнз асвал яанам билээ. Ард олон ажил төрөлтэй сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэрний тулд итгэсэн гэх хүмүүсээ төрд илгээдэг.

Тэд нь худлаа хэлээд хуурч мэхлээд байвал гомддог, уурлаж бухимддаг. Зөвхөн өөрөө өөртөө халуун дулаан сайхан амьдрал бий болгосон нэг нь тэмцэгчдээ шоолж доромжилдог. Хэрэв улс орон ямар ч тэмцэгчгүй болвол аймхай хулчгар бялдуучдаар дүүрч харийн гүрний хөлийн гишгүүр болно. Дэлхий ийм түүх бас л олныг үзжээ. Бухимдлаас тэмцэлд хандаж асаасан түймэр газар авахад ёстой юутай хээтэй нь хуйхалдаг.

Яг дээрээ тэмцлээс хувьсгал гэдэг юм бий болоход хүмүүн олон цус, нулимс, өнчрөл хагацал, дайн самуунд татагдан орно. Ингэхгүйн үүд нь төр ард олныхоо хүсэн хүлээсэн нийгмийг шулуун шударгаар байгуулж, итгэсэн итгэлийг нь алдахгүй зөв л байх хэрэгтэй . Ном судар эргүүлэн үзэхэд ингэж л тайлбарлаад байсан байх юм. Би бас тэгэж боддог.

 

Нийтэлсэн: Г.Золжаргал

Нэг шүдэнз  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-11-21 10:06
chudenz gej bichdeg bolson gee biz dee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-20 17:31
ОЧНООС ТҮЙМЭР гэдэг тэ Золоо ахаа \

Бидэнтэй нэгдээрэй