Шууд Chart

Гар утастай хослуулсан робот зохион бүтээжээ

2015-12-04 17:01:31

Олон улсын роботын үзэсгэлэн Токио хотод үргэлжилж байна. Хоёр жил тутам зохион байгуулагдаж уламжлал болсон тус үзэсгэлэнд энэ удаад гар утастай хослуулсан загварын робот олны анхаарлыг ихэд татаж байна. Гар утас өөрөө шинэлэг технологид тооцогддог байсан үе саяхан. Харин зохион бүтээгчид гар утасны гүйцэтгэдэг бүх үүргийг мөн адил гүйцэтгэх чадвартай халаасанд багтахуйц жижигхэн робот бүтээснээ энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулж байна.

“РобоХон” нэртэй, хүн дүрст энэ робот 19 см өндөртэй, 390 грамм жинтэй юм байна. Энэ робот энгийн гар утастай адил дуудлага хийх, утасгүй интернэтэд холбогдох, гэрэл зураг авах зэрэг үйлдэл гүйцэтгэхээс гадна алхаж, бүжиглэж чаддаг, мөн хэлэх зүйл гарвал гараа өргөн дохио өгдөг зэргээрээ онцлог. Мөн хэрэглэгчийн яриаг ойлгон, тэмдэглэл хийх, сэрүүлэг тавих, зурвас бичих чадвартай юм. “РобоХон”-ы нуруунд хоёр инчийн мэдрэгчтэй дэлгэц хийснээс гадна, зураг, дүрс бичлэгийг ханан дээр тусгал хэлбэрээр томруулан үзүүлэх проектр бас суурилуулсан байна.

Энэ шинэ бүтээл одоогийн зах зээлд загвар хийц, хүчин чадлаараа бусад гар утастай өрсөлдөх гэхээсээ илүү цоо шинэ төрөл гэдэг утгаараа амьдралд амжилттай нэвтрэх болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. “РобоХон” робот гар утас ирэх оны эхээр худалдаанд нэвтрэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гар утастай хослуулсан робот зохион бүтээжээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй