Шууд Chart

Д.Болдбаатар: Монгол Улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст сайжрах боломжтой

2016-03-22 17:43:07

“Асуулт байна” ярилцлагын зочноор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал  Д.Болдбаатарыг  урьж оролцууллаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хүү 8-аас 5  хувь руу шилжлээ. Малчны зээлийн хүү 29 хувиас 18, 10 хувь болж буурлаа. Цаашид энэ шийдвэрүүд улс төрийн болоод бусад шалтаг шалтгаанаас  үл  хамаарч тогтвортой хөгжих нөхцөл нь хэрхэн бүрдэв?

-Дэлхийн бусад оронд хэрэгждэг хэлбэрээр л хэрэгжих нөхцөл бүрдээд  байна. Гуравдугаар сарын 15-наас хойш 333 зээлдэгчид 2.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нийт 3200 зээлдэгчийн 129 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 хувиас  5 хувь руу хөрвүүлэхэд бэлэн болоод  аажмаар шилжүүлж  байна. Найман хувийн хүүтэй зээлийг олгох бололцоо Үндсэн хуулийн цэцийн барьцаатай холбоотой гаргасан шийдвэрээс шалтгаалаад сүүлийн хэдэн сар нэлээд төвөгтэй байдалд орж түр зогслоо. Дараа нь Орон сууцны ипотекийн зээлийн бүхий л тогтолцоог Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэх хууль, журам гээд олон ажлыг хийж  дуусгах гээд хугацаа нэлээн авлаа. Найман хувийн хүүтэй  зээлийн тухайд сүүлийн 2 хоногт 698  зээлдэгчид 43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Энэ төрлийн  зээл  хэвийн тогтвортой горим руу шилжиж байгаа учраас цаашид байнга үргэлжилнэ.  Ийм тогтолцоонд шилжсэн.  

-Орон сууцны ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг тодорхой байршилд орон сууц авсан иргэд авах эрх бүрдээд байна. Бусад  иргэдийн хувьд ийм боломж хэзээ бүрдэх бол?

-Орон сууцны ипотекийн  зээлийн хүүг  5 хувь  руу шилжүүлэх нь төвөгтэй сорилт шаардсан шийдэл. Бүгдийг  5 хувьд  шилжүүлэх эдийн засгийн боломж өнөөдөр манайд алга. Тиймээс бид бусад чухал тэргүүн зорилтуудтайгаа хавсарсан шийдвэр гаргалаа. Нөгөө л агаарын чанар,  шинэ суурьшлын  бүсэд тархаж суурьших, төвлөрлийг сааруулах гээд. Дээр нь “хэзээ вэ” гэсэн асуултыг манайхан их тавьдаг. Манай эдийн засаг сайжрах цаг хугацаатай л холбоотой.  Бидний төсөөлж байгаагаар хугацаа орохоор байна. Тиймээс иргэд 5 хувийн хүүтэй зээлийг  хүлээх, 8 хувиар зээлээ авах эсэхээ бодож шийдвэрээ  гаргах хэрэгтэй  байх. Гэхдээ 8 хувийн хүүтэй  зээл тийм ч муу зээл биш. Хөнгөлөлттэй нөхцөл хангалттай орсон сайн зээл. Банкууд 5 хувийн зээлийг  багцлаад үнэт цаасжуулахад үнэт цаасны хүү бага болж ирж байгаа учраас  8 хувь, 5 хувийг хооронд нь хольж үнэт цаасжуулах алхам руу орсон. Үүнд л жаахан хүндрэл гарч  байна.   

-Энэ  их зээлийн хөнгөлөлт  нөгөө талд улсын төсөвт ямар  татаас,  хүндрэл  бэрхшээл  үүсгэж байгаа бол?  

-Одоо  хүртэл  8  хувийн хүүтэй  зээлийн  зардал Монголбанкин дээр зардал болоод явж байна. Цаашдаа ч иймэрхүү төвөгтэй байдал гарах л байх. Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн үндсэн хөрөнгө оруулалтын тогтолцоог ирээдүйн тэтгэврийн нөөц сан дээр хуримтлуулж  ажиллахаар  шийдсэн. Тэр сан алдагдалд орох нь гэж битгий бодоорой. Санд  орсон мөнгө үржиж байх нөхцөлийг бүрдүүлсэн. УИХ-ын шийдвэрээр алдагдлыг Монголбанк хүлээж байгаа. Төсөвт ямар нэгэн алданги, дарамт байхгүй.  

-Монголбанк хэрэглээ, импортыг бус ажлын байр, экспортыг дэмжсэн  зээлийн хүүгийн бодлого баримтлан хэрэгжүүлэхээ  мэдэгдэж  байсан.  Тиймээс үйлдвэрлэл дэмжсэн зээлийн хүү дээр ямар өөрчлөлт орох бол?

-Зээлийн хүүг ерөнхийд нь авч үзвэл хэд, хэдэн асуудал байдаг. Зээлийн бүтээгдэхүүн тухайн зээлдэгчийнхээ хэрэгцээнд  зөв тохирч чадаж байна уу гэдэг нь гол үзүүлэлт. Тохирохгүй  бүтээгдэхүүнээр санхүүжүүлчихээр үр дүн гарахаас өмнө зээлийнх  нь хугацаа дуусчихдаг. Багагүй хугацааны дараа ашиг олохоор байхад өндөр хүүгээс болоод компанийн санхүүгийн эх үүсвэр нь  барагдчихдаг гээд асуудал бий. Тиймээс  бид  санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийг түргэтгээд  санхүүгийн  зах зээлд   байдаг бусад орнуудад хэвшсэн  тогтолцоонуудыг бий болгох  ажлаа хурдан хийж дуусгахыг зорьж байна. Ингэснээр зээлдэгчдэд өөрт нь тохирсон бүтээгдэхүүнийг хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Зээлийн хүү буулгах гэдэг нь асуудлын зорилго нь биш. Тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнтэй байх нь гол. Банк гэдэг байгууллага иргэд олон нийт, гадаадаас зээлсэн мөнгөн дээрээ өөрийнхөө үйл  ажиллагааны зардал, тодорхой хэмжээний ашиг, алдагдал зэргийг нэмээд бусдад зээлэх замаар бизнес хийдэг улсууд. Тэр утгаараа хадгаламжийн хүүгийн тухай ярилгүйгээр  зөвхөн зээлийн хүү яриад ирэхээр банкны бизнес ашиггүй болж банк “тамирдаад” ирдэг. Бага хүүтэй мөртлөө ерөөсөө зээл нь олддоггүй байснаас ямар ч гэсэн зээл нь хүрэлцээтэй, олдоцтой байх нь эхний том зорилт.  

Дараа нь зээлийн гэрээн дээр хүүгээс гадна барьцаа нь юу байх вэ, ямар хугацаатай байх вэ,  горим нь яаж хийгдэх вэ, юунд зориулагдах юм зэрэг нөхцөл нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг.  Энэ агуулгаараа бид Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж байна. Энд сүүлийн үед бий болсон хамгийн том өөрчлөлт бол энэ оны 9 сараас хэрэгжиж эхлэх Хөдлөх хөрөнгийн барьцаа, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай асуудал. Жижиг, дунд компаниуд үл хөдлөх хөрөнгийн барьцаа  багатай. Тэгсэн мөртлөө хөдлөх хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүний нөөц, авлага нь их байдаг.    Хэрвээ жижиг компани энэ бүгдээ барьцаалж чаддаг болох юм бол тэдний авах зээлийн  хэмжээ өснө. Тэр чинээгээр тэдэнд өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон зээлийг хэрэглэх  боломж бүрдэнэ. Энэ барьцааны тогтолцоон дээр нэмж оруулсан Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль яалт ч үгүй зах зээлд том нөлөө үзүүлнэ гэж тооцож байна.  

Зээл олгодог, авах гэж байгаа, мөн засаг төрийн байгууллагууд ч гэсэн энэ зээлийн барьцаанд  маш сайн анхаарах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа бол хянахад харьцангуй амар. Нэг газар төвлөрсөн бүртгэлтэй, гэрчилгээтэй, тэндээсээ хөдлөөд явчихгүй. Хөдлөх барьцаа бол  зарагдана, хорогдоно, сэлбэгдэнэ. Энэ хууль хэрэгжүүлэхэд нэлээн бэлтгэл, цаг шаардагдана.    Гадны улс орнуудад ийм хууль хэрэгжиж эхэлснээр зээлийн хүү дунджаар 3-7 нэгжээр буурсан    үзүүлэлт байдаг. Гэхдээ төр засаг нь хэр сайн бэлтгэлтэй байна, түүнээс шалтгаалж зээлийн хүүгийн хувь хэмжээ тогтоогдоно л доо.

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард нэг америк доллар 2000 гаруй төгрөгийн ханштай байсан бол жилийн дараа 2050 төгрөг хүрээд байна. Валютын ханшийн өсөлтийн тухайд та юу хэлэх вэ?  

-Монголбанк валютын ханшийн түвшинд тайлбар өгөх нь зохимжтой биш. Бид валютын ханшийн зах зээлд оролцдог. Гэхдээ огцом хөдөлгөөн, сандрал үүсгэхгүй байх зорилготой хийдэг үйлдэл. Валютыг 2050 төгрөгөөс 1500 болгон хувиргадаг машины жолооч биш. Хоёрдугаарт, аливаа улсын валютын ханш гэдэг бол тэр  улсын эдийн засгийг бусад улсын  үнэлж байгаа үнэлгээ. 130 америк доллар хүрч байсан коксжих нүүрс  40-өөс доош доллар болоод ирэхээр бидний дэлхийн зах зээлээс олж авах хөрөнгө үлэмж хэмжээгээр хомсдож байна. Үүнтэй нийцүүлээд импортын бараа хэрэглээгээ багасгаад, төсвөө ч гэсэн зохицуулж танаж чаддаг байсан бол бид өнөөдөр ийм төвөгтэй байдалд бага орох байсан. Яах вэ, улс төрийн шийдэл байдаг юм уу, Монголбанк түүнийг барьж байх ёстой гээд хариуцах эзэн биш зүйл рүү хандчихаад, эдийн засаг нь өөрөө хийх ёстой өөрчлөлтөө хийхгүй болохоор үр дагавар нь ийм болж байна. Яалт ч үгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш  тасралтгүй унасаар байна. Үүнийг дагаад бидний хуримтлуулж байсан гадаад валютын нөөц барагдсаар л байна. Үүн дээр макро эдийн засгийн улс төрийн мэдрэмжтэй, тохиромжтой, зохимжтой шийдэл гаргах нэгдмэл сонирхол шийдэл бүрэлдэж өгөхгүй учраас бид ханшийг өөрчлөөд байх нөхцөл бүрдэж чадахгүй байна.

Мэдээж төгрөгийн ханш унахаар зарим нэг импортын барааны үнэ өснө. Долларын зээлтэй хүмүүс хохирол амсана. Зүгээр л муу юмны илэрхийлэл нь энэ ханш байна гэж ярих нь   хэвлэлд дулдуйдсан хөөрлийн нэг хэлбэр. Яг эдийн засгийн шинжлэх ухаан дотор та нар ороод үзвэл бараа бүтээгдэхүүнээ сайн экспортлохын тулд дэлхийн орнууд бүгд нэг, нэгнээсээ өрсөж валютын ханшийг бууруулах гэж оролдож байдаг. Доллар, паунд, евро яагаад ийм үнэтэй байдаг вэ гэхээр бусад валют нь түүнээс  эцсийн бүтээгдэхүүн худалдан авагч зах зээл шүү дээ. Тэр зах зээлд бараагаа зарахын тулд үйлдвэрлэгч орнууд өрсөлдөж, ханшаа бууруулдаг. Бид экспортлогч орон байя гэвэл валютынхаа ханшийг чангаруулахгүй л байх ёстой.

-Засгийн газар 250 сая америк долларын зээлийг оруулж ирлээ.  Өнөөдрийн зах зээлд төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээний хөрөнгө болж чадах уу?  

-2011 онд жилд орж, гардаг долларын хэмжээ  20 тэрбумд хүрч байсан. Одоо багасаад гурав,  дөрөв рүү буучихаад байна. Түүнтэй харьцуулахад жижиг зах зээл учраас бүүр жижиг гэж ойлгож байвал үгүй байх аа. Нэг юмыг ойлгох ёстой. Төгрөгийн ханш унах гэнэ, 50 мянгатын  төгрөг шинээр гарах гэнэ, төгрөг цаас болох гэнэ гэсэн цуурхал байн, байн дэгддэг. Энэ бол хүмүүсийн бараагаа зарах гэсэн бусдын худалдан авах шийдвэрийг хурдлуулахын тулд гаргадаг цуурхал байдаг гэдгийг энэ банкинд олон жил ажиллах явцдаа мэдсэн. Машин, байр, доллар, валют зардаг хүмүүсийн  ашиг сонирхолтой холбоотой. Ер нь төгрөгийн ханш дээш,  доош хэлбэлзэх нь валют зарж байгаа нөхдүүдэд л ашигтай байдаг. Хэлбэлзэх тусам тэдэнд, тогтвортой байх тусам иргэдэд ашигтай. Тиймээс хэвлэлийн байгууллагуудыг би асуудалд мэргэжлийн, мэдрэмжтэй, ул суурьтай хандаасай, мэдээллээ гаргаж байгаасай  л гэж боддог.   

-Тэгэхээр Монголбанк төгрөгийн ханшийн өнөөдрийн энэ хэлбэлзлийг байх хэвийн  үзэгдэл гэж үзэж байна уу?   

-Төгрөгийн ханш сандраад байхаар тийм нөхцөлд хүрээгүй байна. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд л  Монголбанк валютын зах зээлд оролцоогүй. Нэг доллар 2050 төгрөгт хэлбэлзэнэ гэдэг нь  санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн тохиромжтой ханш. Тиймээс ханш ярьж  сандаргах гээд байгаа хүмүүст сэдэв олдохгүй байна л даа.  

Бид өмнөх үеэсээ өргөн хэрэглээний барааны нэлээд хэсгийг үйлдвэрлэдэггүй худалдан авдаг нийгэм өвлөж авсан. Тиймээс ДНБ-тэй тэнцсэн, түүнийг давсан гадаад худалдаа хийдэг учраас  ханшийн хөдөлгөөнүүд гадаад худалдаа эрхлэгчдийн, тэдний хэрэглэгчдийн төлөвлөгөөг ихээхэн нураадаг. Ихээхэн алдагдал бий болгодог. Мэдээллийг дандаа алдагдалд орсон  нөхдүүдээс авч байна. Тиймээс Австрали шиг эдийн засаг нь бүрэн төрөлжчихсөн, өөрийгөө сайн хангаж чаддаг, экспортын бүтээгдэхүүн нь олон төрөлтэй тийм зах зээл шиг валютын ханшийг дураар нь хөдөлгөөд байх боломж хомс. Тэгээд манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хамгийн их хэлбэлзэлтэй. Хэрвээ  авто машин хийдэг байсан бол хэлбэлзэл харьцангуй бага байх сан.    

-Хэрэглээгээ хумих, зардлаа танах Мөнгөний бодлого хэрэгжүүлж байдаг.  Гэтэл улсын  төсвийн орлого хумигдаж, алдагдал улам нэмэгдээд байна. Хэрэглээ буурсангүй.   Хүнээр зүйрлэвэл  нэг  хөл нь  өвдчихөөд байна.  Эдгээх ямар боломж,  гарц байгаа бол?   

-Та энэ асуултаа  Засгийн газраас асуугаарай.   

-Засгийн  газар 250 сая америк доллар зээллээ. Ямар нөхцөлтэйгээр оруулж ирсэн юм  бол. Монголбанк тодорхой үүрэгтэй оролцсон байх гэж тооцоод асууж байна л даа?    

-Энэ ёстой Засгийн газрын өөрийнх нь  мэдлийн зүйл учраас бие дааж шийдсэн.    

-Монголбанк  Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.3 хувь байхаар  тооцсон байсан. Гадны мэргэжлийн байгууллага, ажиглагчид  ийм хувьд хүрч чадахгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн өсөлт ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?  

-Монголбанкны урьдчилсан төлөв Дэлхийн банкнаас нэг их зөрөөгүй. Монгол Улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст сайжрах боломжтой. Гол зүтгүүр нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт. Барилгын салбарын бүтээн байгуулалтад бүртгэгддэг. Тэнд гарч байгаа  бүтээн байгуулалтын өсөлтийн хэмжээгээр эдийн засаг нэмэгдэж сайжирна.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Гуравдугаар сарын 15-наас хойш малчид 10 хувийн хүүтэй зээлийг ихээр сонирхож, идэвхтэй хэрэглэх шинжтэй байна. Энэ зээлийн зориулалт нь  нарийн заалттай. Малыг эрүүл болгох, эрүүл болгосноор малын түүхий эд, бусад  бүтээгдэхүүнийг чанаржуулах холын зорилттой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын төсөл. Энэ зээлийг авахаар сүүлийн хоёр хоногт 240 хүн 650 сая төгрөгийн зээл хүсч өргөдлөө өгөөд байна. Түүнээс 46 сая төгрөгийн зээлийг олгоод  байна.   Хоёр хоногт 240 хүн хүсэлт гаргасан байдал нь хүмүүсийн хэрэгцээг хангасан зөв бүтээгдэхүүн  болохыг хэлж байна. Цаашид  зээлийг зориулалтын дагуу ашиглаад өндөр чанартай, стандарт хангасан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр нөхцөл, бололцоо энэ ажилд хяналт тавьж байгаа төрийн байгууллагуудаас хамаарна.   

Гэхдээ зээлийн хүү 10 хувь болно гэдэг нь  эцсийн зорилго биш. Зөвхөн үйл ажиллагааны сайхан тал нь. Хонь  малаа хачиг, хувалзнаасаа салгах, өвчин эмгэггүй болгох, стандартын  бүтээгдэхүүн гаргаасай  гэж малчдаасаа хүссэн хэрэг. Ингээд арьс, шир, нэхий өндөр үнэтэй,    чанартай  болоод ирэхээр үндэсний үйлдвэрүүд өндөр түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг   үйлдвэрлэх боломж нээгдэнэ.

Ингэж чадахгүй байгаа учраас уул уурхайн хараат байдалд орчихоод  түрүүн бидний ярьсан зовлон салж өгөхгүй байгаад байна. 10 хувийн хүүтэй зээл гэдэг бол Засгийн газрын зоригтой шийдвэр, зоригтой хөшүүрэг. Хэрэгжвэл бид түрүүний ярьсан зовлонгоосоо л салах юм.

-Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Болдбаатар: Монгол Улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст сайжрах боломжтой  
Үзсэн: 3275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-23 11:19
Хийж, хүртээх гэж чармайх тусам элдэв дөнгө эрэлхийлээд байгаа, дөрвөн жил мтаад махийлгах гэж оролдоод хэвтэрт байгаа нам, наманцарууд сүлжээчид-дэвэргэж мөнгө олохыг боддог биднийгээ бодоход мөнгтэй БББ...ченжүүдийг сайн хянах хэрэгтэй олон түмэндээ ил байлгах нөхцөлд нь дэм өгвөл ч тэдний насжилт хумигдах болно, мөн өөрсдийгөө ч илчлэх болно.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-23 10:12
daraagiin niitlel yariltslagiig ni harrii unshii
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-03-23 08:55
ene muu odoo yu ve tatvar tologchidiin mongoor tansaglaj eldev khangamj edlej bas boloogui dollariin khanshnii zoruun deer bayajij baij yu geed ard tumniig doromjlood bgaa yum be
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2016-03-23 08:29
bitgii erguuteigee holildood bai mal chi
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-03-23 08:26
ene chin gannam style-iin mongol huvilbar mun bna
121.156.141.xxx [121.156.141.xxx] 2016-03-23 07:49
Hav nohoi shig tsatgalan vhdel bnda
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-03-23 07:15
ats ve
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-23 05:34
Монгол банкны энэ хэдэн үеэ өнгөрөөсөн ченжүүдийг солих цаг болсон баймаар юм даа. Хоосон онол ярихаас ард иргэдийнхээ амьдралыг мэдэрдэг юм уу, өөрсдөө ч яахав сайхан байранд амьдарч брэндээр гангарч үнэтэй ресторанд хооллоод явж байгаа . Үйлийн үр гэж байдаг юм шүү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-03-23 04:12
Худалч
59.153.87.xxx [59.153.87.xxx] 2016-03-23 01:47
medrel muu baihaa
73.44.166.xxx [73.44.166.xxx] 2016-03-22 23:41
yadag har huuur veee! uurt ni ashigtai bdg yum bhda
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-03-22 23:08
UNGADAG GOLOG VE 2055 BOLCHOOD BAINA MUU HOLDUU NOVSH
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-22 23:06
Yrij helj baigaa ni ynentei niitsehgyi baina.Ta ajlaa uguud zailval taarna.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-03-22 22:51
Монгол улсын мөнгөний бодлогыг барьж байгаа даргын байж байгаа царай таарч дээ чааваас. Доллар өсөөд байх нь тэгээд энэ даргад ямар ч санаа зовох асуудал биш юм байна. Энэ дарга өөрөө долларын хадгаламжтай болохоор доллар өсөхөөр баярлаад байна уу. Эсвэл эдийн засгийн мэдлэг нь хүрэхгүй маанаг толгой юу харж л байхаас ард түмэн бид
115.171.120.xxx [115.171.120.xxx] 2016-03-22 22:16
Za tiim bol aguu ih setgegch gej ooriigoo boddohg Zandaahuugiin chonod l itgeed yavah bolj dee
115.171.120.xxx [115.171.120.xxx] 2016-03-22 22:15
Z.Enhboldiin helseneer dolloriig 5000 togrog bolgood sanrah hereg uu?! Tsaichihsan amitadad naidah hereggui l yum baina.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-22 22:08
Ene teneg yu yriad bgaa 2052 hureed baikhad yakhaaraa zugeer bdag yum tolgoi ni bugsnuusuu dor hulgaich be
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-22 21:23
Монгол төгрөгийг үнэгүйдүүлнэ, НӨАТ нэртэй луйвар, 5 хувийн зээл гээд ард түмний хөрөнгийг самарч байна даа. Бүх хүний хармаанд гар дүрнэ. Дээрээс баахан зээл аваад л алах юмаа
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2016-03-22 21:02
хоол нь хоолойгоороо давах шахсан энэ цатгалан новш сайхан шааж байна даа.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-22 20:58
АН-ынхан эх орныг минь зимбабве улс шиг болгох нээ яанааа.
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-03-22 20:57
Өөрийнх нь карманы долларын ханш өсөж байгаад их л сэтгэл хангалуун байгаа юм байна
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-22 20:50
ene mah ni arisandaa bagtaj yadtalaa chiheldej tsatgaldsan hulgaich hezee ch sanaa zovj sandrahgui gedegt ergelzehgui baina. iim archaagui yumnuud ehiigee ehneree egchiigee emegtei duugee hudaldaj baij l end hursen gedegt bi dahiad ogt ergelzehgui baina
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-22 20:49
Золжаргал, энэ нөхөр хулгайч Дэлгэр, нохойн гөлөг Сүхбаатар гээд хэдэн шаарууд Монгол банкныг сүйрүүлж дууслаав шүү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-03-22 20:40
Тэгээд хэд хүрвэл сандрах юм бээ мудакаа
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-22 20:40
Ийм амьтад тийм хариуцлагатай албыг хашиж байх гэж?Тэгээд 25 жилийн өмнө 1доллар =3төг.45 мөнгө байсныг энэ мэддэг болов уу? 2050: 3,45 х 25=2050 х86,25=23,77.Бага сургуулийн 2 дугаар ангийн хүүхдийн боддог энэ тоог манай ТОМ ДАРГА нар бодож үзсэн болов уу?Сүүлийн 25 жилд монгол төгрөгний доллартай дүйцэх ханш 1 жил дутамд дундчаар 24 дахин унаж байсан байна шүүдээ!Бурхан минь,24 ДАХИН шүү!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-22 20:40
iim gahainuudiig shorond buh nasaar n hataah heregtei
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-03-22 20:32
Hutsdag muu gahai chini uuruu l taraglaad baidag muu novsh chini. Atg shalgamaar bnaa
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-22 20:16
Энэ АН-ын луйварчид хулгайлсан мөнгөө доллар болгочихоод хэнэггүй хав хав гэж иргэн биднээ доромжилж байна.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-03-22 20:15
Ийм цайчихсан тэнэгүүдийг албал таарна
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-22 19:30
Энэ Болдбаатар гахай чинь мээтэй байхаа,Доллар 2050 байх нь энгийн гэж солиорч байх юм.Монгол банк ханшийг 1400-д барина гээд шатахууны болон импортын мангасуудад хөнгөлөлттэйгээр долларын зээл өгдөг биз дээ.Эсвэл энэ товарищ ажлаа мэддэггүй их мэдэгч юм уу?
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-03-22 19:27
ХҮҮЕЭЭ МАЛАА ХУЛГАЙЛСАН МӨНГӨТӨЙГӨӨ БИТГИЙ ЭНГИЙН ИРГЭДИЙН АМьДРАЛЫГ ХАРьЦУУЛААД БАЙ ГАРИГ АНДУУРСАН БАНКИР НЭРТЭЙ ХУЛГАЙЧ МИНь
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-03-22 19:24
ЭНЭ ЦАТГАЛДСАН ХУЛГАЙЧ ТӨГРӨГ ХЭДЭН ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХЭЭР САНДРАХ ЮМ БОЛ ПИЗДА ГЭЖ БИД САНДРАХ ЦААШАА АМьДАРЧ БАЙНА
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-22 19:20
bitgii hutsaad bai yu yariad bga novsh ve
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-03-22 19:10
Ene muu chini ajlaa meddeggvi novsh uu ix xUraliin ardchilsan namiin xeden durakiin vgiig yag toti shig davtaj bx chini
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-22 18:58
ЦАДЦАН ПИ З ДАА ВЭ БАНКНЫ ЛУЙВАРЧИД ЗОВЖ ҮХЭЖ БАЙГАА ШҮҮ
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-03-22 18:52
түмний хөрөнгө идээд хоолондоо цадсан нөхөр байна наад нөхрийн амьдрал хэр баргын ханшийн өсөлтөнд торохооргүй юм байна ард түмэн наад ханшанд чинь хамагаа бараад байна
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-22 18:47
. Нэг доллар 2050 төгрөгт хэлбэлзэнэ гэдэг нь санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн тохиромжтой ханш. чи ямар долдигнуур нөхөр вэ, ийм тэнэг нөхдүүд монгол банканд ажиллаж байсаны гайгаар 2012 онд 1360 төгрөгний ханштай байсан ам доллар 2060 төгрөг болчихсон байна. та нараас чамаас төгрөгний үнэгүй болгосон зөрөөг гэрийн хөрөнгийг ард түмэн хураах цаг ирнэ. чи үгээ бодож ярь
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-03-22 18:45
1991 ОНЫ 20 ДУГААР ТОГТООЛОО ЭРГЭН ХАРААЧЭЭ
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-03-22 18:26
3000 хүрвэл эд нар сандраагүй дүр эсгээд ард түмэнд алуулахаас айгаад зугтана
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-03-22 18:24
Монгол банкинд ийм тэнэгүүд дүүрэн болохоор эцэстээ тулалгүй яахав дээ.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2016-03-22 18:20
монгол банкны тэнгийн хариулж байгааг ээ мөнгөний бодлогыг барьдаг байж хамаагүй гэнэ үү ажлаа өгөөч тэнэг п....... минь
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2016-03-22 18:19
Хэд хүрвэл айх вэ? Манайхаас өөр ийм тэнгэр тулсан зөрөөтэй өөр орон байна уу? Хүний тэнэгт хязгааргүй гэж үнэн аж Д Болбаатарын ТЭНЭГТ хязгаар алга шигээ
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-03-22 18:19
доллар 2050 хүрээд эдийн засаг туйлдаа хүртэл доройтоод байхад энэ малын хэлж байгааг төгрөгийн ханшний уналт бол Монгол банкний төгрөгийг үнэгүйдүүлж буй гэмт хэрэг мөн юм шүү.Болдбаатар мал минь
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-22 18:13
YU HUTSAAD BAINAA BORDMOL GAHAI CHIN TUGRUG SHALAAR HUGLURJ BA
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-22 18:03
тэнэг байн даа
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-22 17:59
тэгээб хэд хүрвэл сандрах вэ
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-22 17:59
тэгээб хэд хүрвэл сандрах вэ
46.23.66.xxx [46.23.66.xxx] 2016-03-22 17:54
Яана даа Монголын төрөөр дүүрэн тэнэгүүд,малнууд арын хаалганы ах дүүс нусан таглаанууд,сурлага муутай юмнууд дүүрчихэж
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-22 17:53
ЭНЭ УХНА ЮУ МЭДЭХЭВ ДЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй