Шууд Chart

Бээжингийн үзэсгэлэн автомат жолоодлоготой авто машиныг онцолж байна

2016-04-27 13:14:16

Саяхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээлтээ хийсэн авто машины олон улсын үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсын авто машин үйлдвэрлэгчдийн өрсөлдөх гол талбар болсон автомат жолоодлоготой авто машиныг онцолж байна.

Хятадын авто машин үйлдвэрлэгч Чангань компани өөрийн зохион бүтээсэн автомат жолоодлого бүхий авто машины хоёр шинэ загвараа Бээжингийн үзэсгэлэнд танилцуулж байгаа юм. Эдгээр машиныг үзэж сонирхохоор тус компанийн үнэнч хэрэглэгчид 2000 орчим км замыг туулж, үзэсгэлэнд хүрэлцэн очсон нь орон нутгийн хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.

Сүүлийн жилүүдэд жолоочийн оролцоогүй автомат жолоодлогын горим бүхий авто машиныг төгөлдөржүүлэх өрсөлдөөн улам бүр эрчимжих хандлагатай байгаа юм. 2020 он гэхэд энэ төрлийн авто машин хэрэглээнд нэвтрэх ч боломж байгааг шинжээчид хэлж байгаа. Хятадын компаниуд ч энэ хандлагыг анзаарч, автомат жолоодлоготой авто машин боловсруулахаар ажиллаж эхлээд байна. Чанъань компанийн сая танилцуулсан авто машинууд холын замд амжилттай туршигдсан Хятадын анхны автомат жолоодлоготой авто машинууд гэдгээрээ онцлог юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бээжингийн үзэсгэлэн автомат жолоодлоготой авто машиныг онцолж байна  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй