Шууд Chart

"Нүүдэлчдийн наадам"-ын бэлтгэл ажилтай танилцана

2016-05-25 11:29:03

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж ирэх долоодугаар сарын 15-нд “Чингисийн хүрээ” цогцолборт “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалт, төсөв, хөтөлбөрийн талаар 5 дугаар сарын 24-нд НЗДТГ-т хуралдсан АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

“Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулагдан, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй, соёл урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоог барих өргөөний бэлтгэл, төв замаас “Чингисийн хүрээ” хүртэлх авто зам сайжруулах, 400 машины авто зогсоол бэлтгэх зэрэг 80 гаруй ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Урлагийн тоглолтын хөтөлбөрийн тухайд, ардын болон язгуур урлагийн сор бүтээлүүдийг тавихаар бэлтгэж байгаа аж. 

Монголын урлагийг олон улсад сурталчлах энэхүү тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион байгуулахыг тус ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүрэг болгож, ирэх долоо хоногт ажлын хэсгийнхэн “Чингисийн хүрээ” цогцолборт очиж “Нүүдэлчдийн наадам”, урлагийн тоглолтын бэлтгэл ажилтай танилцахаар боллоо.


"Нүүдэлчдийн наадам"-ын бэлтгэл ажилтай танилцана  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй