Шууд Chart

Монголын 12 телевиз шууд дамжуулалтад оролцоно

2016-05-31 15:02:37

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн 24 дүгээр хуралдаан 5 дугаар сарын 30-нд ГХЯ-нд болж “Хэвлэлийн төв”-ийн дотоод сүлжээ,  дуу дүрсний кабель шугам, тоног төхөөрөмж суурилуулах болон интернетийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах,  уг төвийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, Дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалт, энэ үеэр ажиллах гадаад дотоодын сэтгүүлчдийг бүртгэх, зохион байгуулах асуудлуудыг хэлэлцлээ.

“Шангри-Ла” цогцолборт байгуулах “Хэвлэлийн төв”-д дотоодын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах зарыг 4 дүгээр сарын 20-нд www.asem11.mn вэб сайтад байршуулсан бөгөөд нийт 7 компани үнийн санал өгсөнөөс 6 нь хугацаандаа амжиж материалаа ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад албан ёсоор оролцуулжээ.

Тус ажлын хэсгээс байгуулсан Үнэлгээний хороо 5 дугаар сарын 24-нд хуралдаж компаниудын үнийн санал, туршлага, техник технологийн давуу тал зэргийг харгалзан үзээд гурван компанийн саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж үзсэнээ ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

АСЕМ-ын дээд түвшний хурлыг гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлч сурвалжлах бөгөөд гадаадын 800 гаруй сэтгүүлчийн онлайн бүртгэлийг албан ёсоор эхлүүллээ. Харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны хүрээнд мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэж байна. Мөн дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалтад Европын өргөн нэвтрүүлгийн холбоо болон Монголын телевизүүдийн холбооны 12 телевиз техник технологи, ажиллах хүчээ нэгтгэн хамтран ажиллахаар болов.


Монголын 12 телевиз шууд дамжуулалтад оролцоно  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй