Шууд Chart

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал боллоо

2016-06-03 08:59:03

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал өнөөдөр боллоо.

АСЕМ-ын хүрээнд манай улсад Залуучуудын чуулга уулзалт, Редакторуудын дугуй ширээний уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт, Ази Европын түмний чуулга уулзалт, Сангийн сайд нарын уулзалт болно. Эдгээр арга хэмжээг  зохион байгуулах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн АСЕМ-ын төлөөлөгчдөд зориулан хийх Нүүдэлчдийн наадмын бэлтгэл болон Төрийн хүндэт харуулын хувцсыг өөрчлөн шинэчлэх асуудлыг тус хурлаар хэлэлцлээ.

Төрийн хүндэт харуулын хувцасны шинэчлэлиийг тус зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, зарлигийн төсөл уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.


АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал боллоо  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй