Шууд Chart

Учиртайхан дуул

2016-07-07 10:04:06

“Монголчууд сэтгэлийн боловсролоос холдож байна. Сэтгэлийн боловсрол хамгаас чухал тул дээдлээрэй” гэх үгийг 14-р Далай лам бидэнд хандаж хэлсэн байдаг. Тэгвэл бидний сэтгэлийн боловсрол ямар байгаа бол... Ямар нэгэн боловсролын болон шашны байгууллагад хандах гэсэнгүй ээ. Анхны хайр ч юм уу,  эсвэл дурлалын тухай хөндүүр зүйл зүрх сэтгэлтэй хүн бүхний дотор бий. Тэрхүү хөндүүрийг сэрээж, бас хуваалцаж сэтгэл “үймүүлэх” гэгэлгэн сайхан дуу олон байдаг.

Дуу бидэнд агаар, ус шиг л хэрэгтэй. Хэрэгтэй тэрхүү дуунуудыг хэн бүхэн бүтээдэг болсон ба хэн ч хамаагүй сонсдог юм. Тэр хэн ч хамаагүй хүнд мэдээж бид ч бас орно. Яагаад хэн ч хамаагүй хүмүүст зориулж, ямар ч хамаагүй дуу бүтээгээд байна вэ.

Дууны үнэн үгнээс ухаарлын жимс түүж, уянгалаг сайхан аялгуунд нь сэтгэлээ дэвтээж, даган дуулдаг дуучин ард түмэн монголчууд юм.

Дууны үнэн үгнээс ухаарлын жимс түүж, уянгалаг сайхан аялгуунд нь сэтгэлээ дэвтээж, даган дуулдаг дуучин ард түмэн монголчууд юм. Байнга уртын дуугаа дуулж, ухаангүй шимтэн хип хоп дуу сонсдоггүй ч хурим найрын үед хуучны сайхан дуунуудаасаа хамтаараа дуулж жаргана. Ард түмний сэтгэлгээ тэгтлээ бас ядуурчихаагүй байгаагийн тод жишээ. Харин шинэ гарсан дуунууд шинэхэн цас шиг хайлчих аж. Дахиад л бас нэг цаг зуурын цас хаялсаар...  

Эхний жишээг сонирхуулахад, манай хууччуул буюу шинэ соёлыг дэлгэрүүлэгчдийн нэг хөгжмийн зохиолч Б.Магсаржавын үг, ая “Амрагийн болзоо” гэдэг сайхан дуу байдгийг сонсогч, уншигч олон мэднэ. Дуучин Д.Бямбажав ч маш сайн дуулж олны сэтгэлд хүргэж, хоногшуулжээ. Тэгвэл энэ цаг дор дуучин Б.Чойдог гэдэг залуу энэ дууг дуулсан. Тэрбээр “Өр зүрхний хайруудаа гэдэг үгийг  “Өөр” зүрхний хайруудаа хэмээн дуулсан нь дууны утгыг бүр эсэргээр нь болгож эхэлсэн байна.

 

Өөр зүрхний хайр, Өр зүрхний хайр хоёрын дунд ямар ялгаа буйг мэргэн уншигч та мэдэх билээ.

Өөр зүрхний хайр, Өр зүрхний хайр хоёрын дунд ямар ялгаа буйг мэргэн уншигч та мэдэх билээ. Уран бүтээлчид маань шинэ сайхан бүтээл гаргаж чадахгүй байгаа бол битгий хуучны сайхан дуунуудыг эвдээч. Шинэчилж болох ч өөр нэг сайхан өнцгийг нь өөрийнхөөрөө гаргах хэрэгтэй. Өөрийнхөөрөө хуучны сайхан дуунуудын өөр өнцгийг гаргасан сайхан уран бүтээлчид бас байна. Жишээ нь, АУЗ Б.Лхагвасүрэнгийн шүлэг Ц.Нямдоржийн хөгжим “Чи бидэн хоёр” гэдэг сайхан дууг дуучин Т. Аминаа

"Алтан нарыг тооноо гээд

Алаг дэлхийг гэрээ гэвэл

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн

Хос багана нь чи бид хоёр оо

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн

Хос багана нь чи бид хоёр оо" гээд л арай л өөр өнцгөөс нь, өөр өнгө аяс гаргаж дуулсан нь олны таашаалд нийцэж эхэллээ.

Бас нэгэн шинэ уран бүтээлийг иш татвал, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн олонд танигдсан шүлэг болох “Жимсэнд явсан өдөр”-т МУСТА С.Дуламрагчаа аялгуу нааж, залуу дуучин Б.Мөнхтулга дуулсан нь зарим сонсогчийн эгдүүг хүргээд байна.

Тухайн шүлэг өөрөө хөгжимтэй байх бөгөөд ёстой л нөгөө хар яриагаар бол “Хөндий гоймон” гэх үгийг санагдуулам ажээ. Яахав шүлгэнд нь дассан байж болох ч олны танил болсон АУЗ П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон”, мөн Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгүүд өөр өөрийнхөө тохирох аялгууг олжээ. Харин “Жимсэнд явсан өдөр” шүлэг аялгуугаа ололгүй “зовж” явах юм. Шүлэг үг хэлдэг бол тэр “Одоо болиоч ээ” гээд учирлан гуйх байсан болов уу.  

Чи бидэн хоёрын жимсэнд явсан өдөр…

Цэцэг дамжсан эрвээхэй нисэж буусан өдөр
Цэв цэлмэг өглөөг
үүр нар шарсан өдөр 
Чи бидэн хоёр жимсэнд явсан өдөр 
Чив  чимээг
үйн дунд морьд тургисан өдөр

Халтар хархан асга чимээ  чагнасан өдөр
Хажуухан талын бург
асанд гөрөөс буухирсан өдөр
Чиний бяцхан гарт өргөс орсон өдөр
Чи бидэн хоёр жимсэнд явсан өдөр


Борвин дороос туулай босож цочоосон өдөр
Бодол болсон тэнгэр оройдоо бороошсон өдөр
Холын хол ууланд хо
ёyлаа явсан өдөр 
Хоёрын хоёр бортого хоосон буцсан өдөр


Чи бидэн хоёр жимсэнд явсан өдөр
Чив чимээг
үйн дунд морьд тургисан өдөр
Нартай бороотой зуны оломцог норгосон өдөр
Надаас чамайг, намайг чамаас олсон өдөр…

Дуу бол хүний хүмүүжилд маш ихээр нөлөөлдөг хүчтэй зэвсэг юм. Дуу энгийн байж болох ч хар ярианы, бас хэтэрхий завхай зайданд уруу татсан байх нь урлагийн гоо зүйд нийцэхгүй билээ.

Дуу бол хүний хүмүүжилд маш ихээр нөлөөлдөг хүчтэй зэвсэг юм.

Тэгвэл Д.Хаянхярваагийн шүлэг, О.Эрдэнээгийн ая “Аятайхан биетэй дамшиг” гэж дуу байх юм.  

Зам таарч алхалмаар

Аятайхан биетэй дамшиг вэ гээд л дуулаад байх...  

Дуучид маань ч гэсэн ямар үгтэй, ямар аялгуутай дууг сонгон дуулж, олны хүртээл болгохоо анхаарч байвал сайн сан. Эцэст нь хэлэхэд,

Дуул, дуул бүгдээрээ дуул

Хөг аялгуу нийлсэн

Хөгжим шиг орчлонд

Өөр өөрийн өнгөөрөө

Эгшиглэнэ дээ хө... гэх дууны үг санаанд буувай. Дуул, дуул. Гэхдээ учиртайхан дуул.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Учиртайхан дуул  
Үзсэн: 1839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баярцэнгэл [43.242.242.xxx] 2016-07-07 11:29
Бас Баавартай эр хүн гээд дуу байх юм. Баавар гэж яг ямар утгатай үгээ мэддэг болоосойдоо.

Бидэнтэй нэгдээрэй