Шууд

Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ

2016-07-10 14:42:03

Тулгар төрийн 2225,  Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хязаалан насны морьдын уралдаан болж, газар газрын 342 хурдан хүлэг уралдсанаас Дундговь аймгийн алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүллээ. Мөн Завханы Тосонцэнгэл сумын уяач Г.Батбаатарын бор үрээ аман хүзүүдэж, Дундговь аймгийн Хулд сумын Н.Батжаргалын  шарга үрээ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хонгор үрээ, Сүхбаатар аймгийн Халзан сумын Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ тус тус айрагдаж, наадамчин олныг баясгалаа.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ  
Үзсэн: 753 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй