Шууд Chart

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт эхэллээ

2016-07-15 09:16:15

Ази Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. АСЕМ-ын өндөр дээд хэмжээний зочдыг угтан авах ёслол өнөө өглөө 07:00 цагт “Шангрилла” зочид буудалд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочдыг угтан авсан. Мөн хүндэт зочид АСЕМ-ын дурсгалын самбарт гарын үсэг зурсан юм.

Ази Европын дээд хэмжээний  11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирээд байна. Төрийн тэргүүний түвшинд нийт 10 орны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний түвшинд нийт 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, түүнчлэн 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Ази Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэн өргөжиж буй.

Нэмж мэдээлэхэд, Монгол улс өнгөрөгч 2008 онд Бээжин хотноо чуулсан АСЕМ-ийн 7 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр гишүүнээр элссэн юм.

 

 


АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт эхэллээ  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй