Шууд Chart

Монгол Улс, Словени Улсын Ерөнхий сайд нар уулзлаа

2016-07-15 15:32:48

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй Словени Улсын Ерөнхий сайд ноён Миро Церарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Словени Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 23 жилийн дараа манай улсад зочилж буй анхны Ерөнхий сайд болж байгаа ноён Миро Церар-т Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргээд хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

 Уулзалтын үеэр Словени Улсын Ерөнхий сайд ноён Миро Церар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийн оронд зочлохыг уриад аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Цаашид хоёр орны Засгийн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо.


Монгол Улс, Словени Улсын Ерөнхий сайд нар уулзлаа  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй