Шууд Chart

Энэтхэгээс авч буй тэрбум ам.долларын зээлийг ямар төсөлд зарцуулахаа ойрын хугацаанд мэдэгдэнэ

2016-07-15 16:12:27

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари-д бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг манай улсад хүрэлцэн ирж, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж, шинэ шатанд гарсныг онцолсон юм.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Энэтхэг Улсад айлчлал хийхийг урилаа.

Энэхтэг Улсаас манай улсад олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг талууд тохиролцсон. Уг зээлийг ямар төслүүдэд зарцуулахаа ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологи, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.


Энэтхэгээс авч буй тэрбум ам.долларын зээлийг ямар төсөлд зарцуулахаа ойрын хугацаанд мэдэгдэнэ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй