Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польш Улсын Ерөнхий сайд бараалхав

2016-07-16 08:19:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр тал 2015 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэснийг дурдаж, Европын холбооны гишүүн, гурав дахь хөрш гэдэг утгаар Польш Улсад монголчууд өндөр ач холбогдол өгч, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирснийг тэмдэглэлээ.

Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдааныг 2 жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх ажил эхэлснийг талууд дурдаж байв.

Польшийн тал ойрын ирээдүйд Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээхээр болсныг Монголын тал  талархан хүлээн авч, энэ нь хоёр талын харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн үзэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлов.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польш Улсын Ерөнхий сайд бараалхав  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bilgee [202.9.41.xxx] 2016-07-16 23:42
Za nuguu haniin am darsan zurag end bna

Бидэнтэй нэгдээрэй