Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Финланд Улсын Ерөнхий сайд бараалхлаа

2016-07-16 08:22:57

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд нь Финландын Ерөнхий сайд Юуха Сипилад талархал илэрхийлээд Монголд тавтай саатан морилохыг ерөөлөө.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг эдийн засгийн утгаар өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улсын зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсад саяхан УИХ-ын сонгууль болж, эрх баригч улс төрийн хүчин солигдсон ч гадаад бодлогын залгамж чанар үргэлжилнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэж байлаа.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Финланд Улсын Ерөнхий сайд бараалхлаа  
Үзсэн: 2131 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй