Шууд Chart

Г.Мандахнаран: Олимпоор амьдрал дуусахгүй шүү дээ

2016-09-22 14:39:49

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ганзоригийн Мандахнаранг “Гэрт нь” буландаа урьж оролцууллаа.

Тамирчдыг зарим хүн бэлтгэлээсээ өөр зүйл бараг хийдэггүй мэтээр ярьдаг. Харин түүний хувьд хийх ажил мундахгүй. Хэдэн өдөр утсаар ярьж, арга буюу зөвшөөрүүлсний эцэст бид тэднийд өчигдөр очсон юм.

Цаг нэлээн орой болсон байсан ч товлосон цагтаа залгахад “Би одоо л гэртээ орж ирж байна. Та нар оройтлоо гэхгүй бол ир ээ” гэлээ. Тэднийд хэвлэл, мэдээллийнхэн нэг ч удаа ирж байгаагүйг мөн онцлон хэлээд гэрийнхээ хаягийг зааж өгөв.

Бидэнд эхнэр нь үүдээ тайлж өглөө. Гэртээ хэвлэлийнхэн ирнэ гэдгийг мэдээгүй байсан гэрийн эзэгтэй их гайхсан ч удалгүй “Мандахаа хүн ирлээ” гэх нь сонсогдов. Г.Мандахнаран “Та хэд хүрээд ирэв үү. Хүн ирэх гэж байгааг эхнэртээ хэлэхээ мартчихсан байна шүү дээ” гээд гар барьж мэндлэн зочны өрөөндөө орохыг урилаа.

Тэрбээр “Саяхан л гэртээ орж ирлээ. Эхнэрээрээ жаахан хоол хийлгүүлж байх зуураа хүүгийнхээ хичээлийг давтуулж байна. Хүү маань сар гаруйн өмнөөс Орос цэцэрлэгт явж байгаа” гээд цээжлэх үгийг нь давтуулна. Энэ үед гэргий нь хүрэн шилэн аяганд цай аягалж, харин бага охин нь аав, ах хоёрынхоо цаана суугаад биднийг үл анзааран тоглож байв. Үе, үе ааваасаа ямар нэгэн зүйл шалгааж байхыг нь харахад нэлээн эрх бололтой. Харин хүү нь хичээлээ хийж байгаа хэрнээ гулсуур дээр тоглож буй аятай буйдангаас гулгах, хөл гараа байнга хөдөлгөх нь их хөдөлгөөнтэйг нь илэрхийлж байлаа.

Энэ үед Г.Мандахнаран хүүдээ хандаж, “Одоо хоёулаа түр завсарлая. Аав нь хүмүүстэй ярилцах хэрэгтэй байна” гээд дэвтрийг нь бариулаад өрөө рүү нь оруулав.

Г.Мандахнарангийн тухай товч өгүүлэхэд, тэрбээр 1986 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрж, “Хүмүүн” цогцолбор, “ҮБТДС”-ийг тус тус төгссөн. 1999 оноос Төв аймгийн дасгалжуулагч Ж.Зоригийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж, 2003 оноос “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, ах дүү гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2008 оноос чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин болж, 2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер, 2013 онд гавьяат тамирчин цол хүртсэн билээ.

Залуучуудын УАШТ-ээс мөнгө, хүрэл, Бүх ард түмний спортын наадмаас алт, хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

“Mongolia Open” олон улсын тэмцээнээс зургаан алт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2006 онд болсон олон улсын тэмцээнээс мөнгө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнээс 2008 онд хүрэл, Туркт болдог Яшир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнээс 2010, 2014 онд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Ордос” наадмаас мөнгө, ОХУ-ын Улаан-Үдэд болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээнээс 2011, 2013 онд хүрэл, Казахстаны Тараз хотод болдог Д.Кунаевын нэрэмжит олон улсын тэмцээнээс 2012 онд хүрэл, 2014 онд алт, 2013 онд ХБНГУ-ын Дортмунд хотод болдог “Гран-При” тэмцээнээс хүрэл, 2014 онд Франц улсад болдог “Алтан Гран-При” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртээд байна. Тэрбээр 2010, 2013 онд Монгол Улсын оны шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Г.Мандахнаран “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд илүүрхэж байсан ч аз дутсан. Тиймээс бидний ярианы зорилго энэ дагуу байх нь мэдээж. Гэхдээ бид энгийн ярианаас эхлүүлсэн. Тэрбээр өдөрт нэг удаа бэлтгэлээ хийж байгаа гэсэн. Олимпоос ирээд хөдөө хэд хоног амарсан аж. Энэ нь багтарсан, харамссан сэтгэлээ тайвшруулах гэснийх болов уу.

“Таныг олимпоос ирэхэд нэг их хүн тосоогүй байх шиг харагдсан. Тэр үед танд юу бодогдож байв” гэхэд “Хамгийн итгэлтэй хүмүүс маань намайг тоссон. Тэд миний сэтгэл санааг тайтгаруулах зорилгоор л ирсэн байх. Надад “Уг нь би медаль хүртсэн тамирчин шүү дээ” гэж бодохоор л харамсмаар санагдаад байлаа. Харин одоо бол өөр болсон. Тэгээд ч гомдлоо гэхэд миний эсрэг ажилласан шүүгч нарыг л нүдэндээ харах юм даа” гээд үгээ дуусгав.

“Барилдааны үндсэн цаг дуусахаар хэдхэн секунд дутуу байхад та барилдаад, аргацаагаад өнгөрч болоогүй юм уу” гэхэд “Барилдалгүй өнгөрүүлсэн хугацаагаа би дараа нь харахад дөрөвхөн секунд болсон байсан. Тэгээд ч мэргэжлийн тамирчин иймхэн хугацаанд оноо алдана гэж хэзээ ч байдаггүй юм. Өрсөлдөгч маань ч надаас оноо салгаж чадахгүйгээ мэдээд гараа өргөөд зогссон шүү дээ. Гэтэл шүүгчид тийм муухай ажилласан. Зарим хүн надаас “Чи ядаж тулаад зогсч байхгүй яасан юм бэ” гэсэн. Үнэндээ тэр тамирчин эхний дөрвөн барилдаанаа дөрвүүлэнд нь булхайтсан. Гэтэл түүнд шүүгчид илт оноо өгөөд байлаа. Тиймээс би шүүгчдийн зориудаар дэмжээд байгаа хүнтэй цэвэр өрсөлдөхийг хүсээгүй. Хэдхэн секунд дутуу байсан болохоор нь би түүнийг улам “шатаах” гэж тойрч баярласан. Энэ бол тамирчдад байдаг тактик л даа. Гэтэл эцсийн шатанд шүүгчид дүнгээ гаргахдаа миний эсрэг ажилласан. Уг нь шүүгчид намайг буруутай гэж үзсэн бол эхлээд заавал сануулах ёстой. Гэтэл тэд тэгэлгүйгээр шууд торгосон. Хэрвээ торгох байсан юм бол барилдаан үргэлжилж байх үед торгох ёстой. Гэвч намайг дасгалжуулагч нартаа үнсүүлчихээд ялалт манай талд болсон гэдгийг зарласны дараа торгосон. Нэлээн удсаны дараа торгуулиа өгсөн гэсэн үг. Тэгэхээр тэд дүрмэндээ байхгүй зүйл хийсэн” гээд аягатай бүлээн цайнаасаа хэд залгилав.

Энэ тухай ярихаар түүний бухимдал эргээд сэргэх шиг болоод ирэв. “Тэмцээний өмнө зохион байгуулагчид орон орны дасгалжуулагчтай хурал хийхдээ ОХУ-ын нэг тамирчны барилдаанаар жишээ авсан юм билээ. Учир нь иймэрхүү барилдаан гаргавал торгоно шүү гээд. Гэтэл зарим хүн таны барилдааныг “Түүнийхтэй яг адилхан боллоо. Тиймээс дасгалжуулагч нь Г.Мандахнаранд хэлээгүй юм байх даа” гэж байсан. Харин та үүнд ямар хариулт өгөх вэ” гэхэд “ОХУ-ын тамирчин 42 секунд зугтсан байдаг. Харин би дөрвөн секунд. Тэгэхээр нэгдүгээрт энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз. Мөн тэр тамирчинд шүүгчид сануулга өгсөн байдаг. Гэвч тэр үл тоохоор нь цаг дуусахаас өмнө шүгэлдэж зогсоогоод дахин барилдуулж, торгосон. Харин надад огт сануулга өгөлгүйгээр шууд торгосон” гэв.

“Олон хүн “Манай тамирчид сэтгэлзүйгээр дутмаг байна. Хэрвээ Г.Мандахнарангийн сэтгэлзүйг сайн бэлдсэн бол хэдхэн секунд дутуу байхад тэгж их баярлаж, оноо алдахгүй байсан” гэх юм. Үүнийг та сонсов уу” гэж лавлахад “Өөрсдөө сэтгэлзүй гэдэг зүйлийг судлаагүй байж ийм юм ярих шаардлагагүй байх. Миний бодлоор тамирчны сэтгэлзүй дэвжээн дээр гараад тухайн мэхээ хэр их өөртөө итгэлтэй хийнэ, түүнийг л хэлээд байгаа юм. Хэрвээ сэтгэлзүйчээр нөлөөлөгдөх байсан юм бол эмэгтэй шигшээ багийнхнаас нэг нь ч болтугай медаль хүртэх байлаа. Үүнд тамирчдаас нь ч шалтгаалсан юм байгаа л байх. Үүнийг нь мэдээд зарим дасгалжуулагч нь ажлаа хүлээлгэж өгч байгаа сураг дуулдсан” гэв.

Түүний дасгалжуулагч болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг 2019 он хүртэл олон улсын тэмцээнд оролцуулахгүй болохоо Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо мэдэгдсэн. Харин тамирчдын хувьд ямар дүгнэлт гарсан тухай сонсоход “Тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахаар болголоо гэсэн байсан. Харин манай хоёр багшийн эрхийн 2019 он хүртэл хассан. Тэгээд ч ДБНХ маш их хээл хахуульд автсан байгаагаа энэ удаагийн олимпоос тодорхой харууллаа” гэсэн юм.

 

Түрүүн та “Эмэгтэй шигшээ багийн зарим дасгалжуулагч ажлаа өгөх гэж байгаа юм билээ” гэж хэллээ. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж ч ажлаа хүлээлгэж өгнө гэж твиттер хуудсандаа бичсэн байхыг уншсан л даа. Энэ хүн нээрээ ажлаа өгөх гэж байгаа юм уу гэхэд “Рио-д эмэгтэй шигшээ багийнхнаа барилдаад дуусахад л ажлаа өгнө гэж зарлаад Монгол руу буцсан. Миний барилдаан үлдсэн байхад үзэхийг ч хүсээгүй. Гэхдээ миний барилдааныг үзэх яах вэ, эр хүн л юм бол хэлсэн амандаа хүрэх ёстой. Гэтэл одоо болтол ажлаа хүлээлгэж өгөөгүй л явна. Тэгээд ч энэ хүн ажлаа өгнө гэж ярьж байгаа ч энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо хууль бусаар суусан шүү дээ”. Тийм үү, яаж тэр вэ “Хуулиндаа удирдах зөвлөлөө сонгож, хуралдсаны дараа ерөнхийлөгчөө тодруулна гэж заасан байдаг. Гэтэл өмнө нь холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Гацуурт”-ын Л.Чинбат удирдах зөвлөлийн хурал хийлгүйгээр албан үүргээ Д.Дагвадоржид өгсөн. Энэ байгууллага чинь Монголынхоо нэрийг авч явдаг тамирчдын минь гэр шүү дээ. Гэтэл тэд бэлэг солилцож байгаа юм шиг тамгаа гардацгаасан. Мөн бичиг баримтаа ч хууль бусаар үйлдсэн. Ингээд ярихаар Д.Дагвадоржийг хэн сонгосон юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл гэдэг. Тэгвэл тэр удирдах зөвлөлийг хэн сонгов гэхээр Д.Дагвадорж сонгосон гэдэг. Тэгэхээр тэд хэн хэндээ л үйлчилдэг хүмүүс болж таарч байгаа биз” гэв.

Нэг холбоо ингэж хоёр хуваагдсаны гол учир юундаа байна вэ гэхэд “Би тамирчин болохоор дотоод асуудал руу нь ордоггүй. Гэхдээ би ингэж харж байна. Тодруулбал,  бидний өмнө гавьяат тамирчин Б.Наранбаатар ах байсан. Энэ хүн тамирчны карьераа дуусгаад Спортын бэлтгэлийн төвийн даргаар ажилласан. Тэр үедээ “Би ДАШТ-ээс хоёр медаль хүртсэн ч олимпоос медаль зүүж чадаагүй. Уг нь надад боломж байсан ч багш нарын ур чадвар маш их дутсан. Тиймээс би чөлөөт бөхөө илүү хөгжүүлэхийн тулд сайн дасгалжуулагчийг шигшээ багт оруулна гээд аль ур чадвартай гэж үзсэн хүмүүсийг сонгосон. Гэтэл МЧБХ-ны удирдлагууд салбарын сайд руу хүртэл бичиг хүргүүлж “Түүний сонгосон багшийг сонгохгүй” гэсэн гэдэг. Ингээд тэд өөртөө “үйлчилдэг” хэдэн хүнээ сонгоод Б.Наранбаатар даргын сонгосон хүмүүсийг болиулсан. Сүүлд “мандсан” тамирчдын визийн асуудлыг ч та сонссон л биз дээ. Үл бүтэх юм их хийнэ ээ тэд”.

Танай холбооны удирдлагууд хоёр багшид тань хувийн өс хонзонтой юм биш биз гэхэд “Магадгүй. Цагтаа Ц.Цогтбаяр багш маань УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын ах нь болж явсан. Тэдний үзүүлж чадаагүй амжилтыг багш маань үзүүлсэн болохоор тэд өнөөдөр болтол Д.Дагвадоржоор дамжуулж ингээд байдаг байж болох. Хэрвээ тийм бол тэр хүнтэйгээ л сөргөөцөлд л дөө. Шавь нь болсон биднийг хэлмэгдүүлэх ямар шаардлага байгаа юм” гээд яриагаа өндөрлөж, хэсэг чимээгүй болсноо “Шигшээ багийн тамирчдын оролцох тэмцээний хуваарь хараахан гараагүй байна. Тэгвэл би энэ удаагийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд луйвраар ялсан тамирчныг шүүгчтэй нь хамт ялна гэсэн зорилго тавьсан байгаа” гэлээ. Цааш ярихдаа "Би өнгөрсөн жилүүдэд тэвчээр зааж, дуугүй явсан. Гэвч өөрийн биеэр ингэж хохирч байгаа болохоор энэ удаа ийм зүйл ярьж байна. Миний тэвчээр үнэхээр барагдлаа" гэв.

“Таныг “Токио-2020” олимпийн наадамд оролцохгүй гэсэн яриа гарсан байсан. Нээрээ тэгээд шийдчихсэн юм уу” гэхэд “Би тийм юм хэлээгүй. Хамгийн гол нь тэмцээнээс тэмцээний хооронд миний барилдаан ямар байх вэ, шигшээ багаас хэнийг сонгох вэ гэдэг асуудал л гарна. Үүнд чинь “Би орно” гээд шийдчихдэг юм биш. Тэгээд ч ер нь олимпоор амьдрал дуусахгүй шүү дээ. Би олимпод оролцохгүй байсан ч гэр бүлийнхээ төлөө амьдарсаар л байна” гэв.

Биднийг ярилцах хооронд цаг нэлээн орой болсон байлаа. Түүний амьдрал, спортод улам их гялалзсан амжилт ерөөж, бид ярилцлагаа өндөрлөсөн юм.  

Айлд хазаар байх сайн гэдэг. Учир нь амгай, зуузайных нь чимээгээр элдэв хэл ам үргэж байдаг хэмээн өвөгчүүд ярьдаг билээ. Тэр ч утгаар Г.Мандахнарангийнх энэхүү хазаарыг гэртээ залсан болов уу. Тэрбээр адуунд сонирхолтой гэсэн. Хөдөө хааяа малын дэргэд очдогоо ч хэлэв.

Түүний хүүхдүүдийн өрөө. Тэрбээр ойрд гэр бүлдээ зав гаргаж чадахгүй л явна. Одооноос л чөлөө гаргахыг хичээнэ дээ гэсэн.

Харин энэ бол тэдний унтлагын өрөө. Бүхийл ажилаа амжуулаад энэ өрөөндөө амрах мэдээж сайхан биз ээ.

Айлын эзэд хийморь билгэдэж, чонын арьс гэртээ байрлуулдаг. Гэхдээ үүнийг түүний танил нь бэлэглэсэн гэсэн.

Ялангуяа бөхчүүдийг элдэв чимхлүүр ажилд тааруу хэмээн боддог хүн олон. Тэгвэл Г.Мандахнарангийн нууц авьяас нь хатгамал оёх. Дээрх хоёр бүтээлийг тэрбээр нэлээн цаг хугацаа зарцуулж урласан гэсэн.

Тэднийх Тэмүүлэл, Тэмүүлэн хэмээх хүү охинтой. Тэгвэл хоёр бяцханы ээж Б.Ууганцэцэг тун удахгүй дүү гаргах гэж байгаа юм билээ. Иймд танай гэр бүлд "Үрээ танихгүй өнөр, Үрээгээ танихгүй баян" байхыг хүсэе ерөөе.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахнаран: Олимпоор амьдрал дуусахгүй шүү дээ  
Үзсэн: 16000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Odd [202.9.43.xxx] 2016-12-05 01:25
Minii duu daanch yavbda. Enkhbayar.Hosbayar.Tsogtbayar.Tegshbayar bid nar Bayangoliin shigsheee blaa shuude. Hediigeer bid nar mundag ch delhiid muu bagshiigaa muuhai haragduulsan shuu. 4 sekund
Зочин [103.206.195.xxx] 2016-12-04 12:28
Duu mini chi medali avsantai adil barildsaan. Odoo tevcheer bukhniig yalna geed uzeed bai, daraagiin temtseeneer ooriigoo kharuulchikh.Tomoos tom amjilt khusie.
zochinZOCHIN [202.131.243.xxx] 2016-11-28 08:46
BURUU YARIATAI BALAI HUMUUSIIN SETGEG;ELIIG BUU TOO. CHI SAIN BAISAN TSAASHID SAIN KHICHEEH.... amjilt.
ккк [103.212.119.xxx] 2016-11-29 09:44
Балай. Тэр хүнийг шатааж хорыг нь малтах нь барилдааны зорилго байв уу эсвэл медалиа тэвчиж байгаад авах нь гол зорилго байв уу???? Тэвчээргүй гэдэг нь ...
zochin [202.131.243.xxx] 2016-11-28 08:43
;uu sain bsan muusain bu;uuleg luivarchidiig sain ilchil zuv. AMJILT
зочин [202.9.40.xxx] 2016-11-24 11:37
Хөлс хүчээ шавхан байж амжилтаа баллуурдуулна гэдэг мэдээж маш хүнд цохилт. Мандахнаранг монголчууд өмөөрөх ёстой. Яахав залуу хүнд алдаа байх нь тодорхой тэр ойлгож засч залруулж чадах ухаантай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Эрхэм дүүд амжилт, гэр дүүрэн баяр хөөр аз жаргал хүсье.
Зочин [103.229.121.xxx] 2016-11-20 18:47
Еерийн чинь алдсан алдааг хэлээд байхад шуугчдэд буруу егеед биеэ емеереед байдгаа болих хэрэгтэй.
Зочин [202.179.31.xxx] 2016-11-18 12:25
сайхан гэр бүл байна, нээрээ олимпоор амьдрал дуусахгүй шүү дээ мундаг ухаантай залуу юмаа,манайхан нэг нэгнээ дэмжиж амьдарцгаая,атаархуу хогийн хорон занг монголчуудаас салгачихвал ч , муу муухай юм бичээд байгаа муухай хүмүүс ичиж амьдраасай
Zochin [202.179.27.xxx] 2016-11-03 13:00
Argagyi l sain buh shyy.Hyssen hyn byr delhiin avargiin hoshoi hyrel medel avch chaddaggyi ymaa.
Зочин [203.169.48.xxx] 2016-10-28 16:58
Мундаг залуу. Дараа дараагийн тэмцээнд чинь амжилт хүсье
Зочин [203.91.118.xxx] 2016-10-20 15:04
Нэг ялж болсон юм чинь ахин барилдахдаа илт давуу ялаараа чамд амжилт хүсэе, гэр бүлд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зочин [112.72.15.xxx] 2016-10-12 17:02
"олимпоор амьдрал дуусахгүй" шүүдээ гэж яг үнэн хэлжээ. мундаг залуу байна. бүх зүйлд нь амжилт.
Зочин [202.21.114.xxx] 2016-10-05 18:43
Мандах наран чи их шалчигнуур юмаа чи сайн барилддаг гэхдээ чамд энэ зан чинь зохихгүй эр хүн шиг байлдаа ,Бөх хүн чинь гүндүүгүй л бддагдаа,Юм юм руу үсчээд арчаагүй зантай юм чи барилдаж дуусаагүй байхад л тойрч зугатаагаад лбайсан шүү дээ дутагдалаа өөрөөсөө хай
зочин [180.149.98.xxx] 2016-10-05 13:22
Дотороо бодолтой доороо суурьтай байж цагаан хэл амнаас хол бай
Зочин [202.131.242.xxx] 2016-10-04 14:41
Ene ugaasaa buruugaa hvleej suraagui huduu zangaasaa salaagui mangar batsaan bnalee. Tsaashid ene mangar bodloo tolgoinoosoo awch hayahgui bol hezee ch amjiltand hurehguiee
Зочин [103.57.92.xxx] 2016-10-03 20:38
uuruu daldgar zangaa hay yalalt chiniih
tumuru [203.91.117.xxx] 2016-10-02 00:22
saihan ger bul bna az jargal,eruul enhiig husiy
Баянхонгороос [202.179.31.xxx] 2016-10-01 18:22
УЗБЕКЭЭС ДААГАА САЙХАН НЭХ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛ. ӨӨР ЮМ ХЭРЭГГҮЙ
Зочин [122.201.31.xxx] 2016-09-30 00:52
сэтгүүлч нэр зүүсэн зарим нэг малнууд хүмүүсийн хооронд яс хаяж,хоосон хов жив зөөж айл хэсэж явдаг болсон юм байхдаа. Худалаа инээж тал зассан бүхэн найз биш. хатуу үг хэлж уурласан бүхэн дайсан биш шүү Мандах наран. Амжилт.
ZOCHIN [103.229.122.xxx] 2016-09-28 17:18
CHI UURUU L BURUUTAI DUUSTAL NI HYCHEE YZEH ER ZORIG CHAMD ALGA BITGII CHAMAIG HUURGULJ BAIGAA HYMYYSIIG DAGAN BAYS SHYYMJLELIIG HYLEE HEDEN HALTAR TUGRUGUND SHUNALTAH HEREGGYI ETSIIN ETST NER L CHUHAL
Намсрайжав Төв аймаг [202.21.106.xxx] 2016-09-25 09:57
Ийм сайхан тэмүүлэлтэй зорилготой залуус монгол эх орнонд минь олон байгаасай даа Түүний өөртөө итгэсэн итгэл нүүрэн дээр нь илт харагдаж байна ,тамирчин хүний итгэл найдвар зөвхөн өөрийх нь гарт шүүдээ Өөрийнхөө барьсан байшинг түмний бяцхан үр хүүхдүүдэд "цэцэрлэг " болгож бэлэглэсэн гэхэд үнэхээр л эх оронч сэтгэл юм даа ..."ТОКОҮ" -ийн тэнгэр чамайг ивээнэ гэдэгт монгол түмэн чинь итгэж сууна "УРАГШАА"
Зочин [202.179.31.xxx] 2016-09-23 12:15
Үндэсний телевизийн сэтгүүлч байж боль л доо. Нэг муу шар сонины сэтгүүлч шиг хов гуйсаар байгаад хэдэн юм хэлүүлснээс өөр юу ч байхгүй. Ийм ярилцлага, нийтлэл гэж хаашаа харсан юм байдаг юм.
Zochin [202.9.41.xxx] 2016-09-23 09:01
50000 evrog mongoliin ard tumen l tulnu
Zochin [202.9.41.xxx] 2016-09-23 08:59
Ih l muu hun bna shuu dee M ENHBOLD dargaa ta nar tuv aimagaar ovogloh gej bgaa bol jaahn uhaantai bgaach
Зочин [76.245.4.xxx] 2016-09-23 08:30
zodog taildaazaluu min ard chin olon saikhan zaluuchuud baina. Zodgoo tailakh tsag chin irj dee
Гон гон монгол [43.242.243.xxx] 2016-09-23 04:04
Бух алдаагаа еерее хийсэн дээ. Одоо гон гон хийгээд нэмэргуй дээ
Зочин [195.89.49.xxx] 2016-09-22 22:09
Hamag chuhal ni gel bul shuu Amjilt
Зочин [59.153.112.xxx] 2016-09-22 22:06
Цогоо багш чинь сайн ч бөх.сайн ч дасгалжуулагч.харин сүүлийн үед хэтэрхий их би гэж биеэ тоож бүр хэрүүлийн донтой болжээ.Ард нь нуугдчихаад ил гарахгүй багшийг чинь олон хүнтэй өстөн болгож хүн биш болгож байнаа гэдгийг чи болох хэрэгтэй.ЕР НЬ Ч ТЭГЭЭД ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭНЭ ИХ ХЭРҮҮЛҮҮ ЮУНД Ч ХҮРГЭЖ МЭДНЭ ШҮҮ.ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ.ДЭЭ.
Зочин [59.153.112.xxx] 2016-09-22 22:00
Уг нь энэ эрэмгий залууг маш их дэмждэг байлаа..Одоо бол үгүй ээ.Сайн бөх.дайчин эрэмгий.Дэндүү хэрүүлч.багшийгаа дуурайсан дэндүү хорчин болжээ.Тэр үед тэгж байсан.тэр тэгэхээр тэгж өс санасан.тэр албан бус ерөнхийлөгч.тэр тэгж визний зөрчил гаргасан.тэр тэрний талын хүн.тэр тэрийг хавчсан.тэр тэгсэн гээд л ямар муухай хэрүүлч залуу вэ.Чи тамирчин хүн тамирчнаараа л байх хэрэгтэй ш дээ.Эр ингэж шалдар булдар юм яриад л хов яриад л.бас л эрийн шийр биш байна шүү.Тэгээд л яриа болгон нь зөрөөтэй.чухам зүгээр гэрт амьдардаг байшингаа цэцэрлэг болгосон гээд орилоод байсан.сайхан тохилог амьдардаг юм бн шдээ.Амьдрал гомдоно шүү.Шүүгчдийн буруугаас болж ялагдсаныг хүлээн зөвшөөрнөө.Гэхдээ Мандахнаран минь хэрүүлээс л хол бай.Энэ сайхан гэр бүлд бөхийн хэрүүлийг хол байлга.Тэр Давгаа нь болино уу өөр хүн болно уу хамаагүй чи бэлтгэлээ л хийсэн нь дээр.Чиний олон ярилцлагыг үзлээ.Эхлээд хүнээс биш өөрөөсөө эхлээд өөг хайж сураарай дүү минь.
Зочин [59.153.113.xxx] 2016-09-24 17:50
Medalia bucaaj avaarai. Bagshiigaa yamar mundg sain hun bolohiig n mongolchuuddaa haruulaarai. Amjilt. Chi olimpiin hurel medaltan shuu
Зочин [103.57.93.xxx] 2016-09-22 20:27
Zuv hu
Зочин [94.30.211.xxx] 2016-09-22 20:05
Цоглог жавхаатай...амжилт амжилт хусье
ahmad tamirchin [139.5.219.xxx] 2016-09-22 19:37
hunii adag suhbat dagvaa 2 yu ch hiij medne.ene 2 dasgaljuulagch eregtei chuluutiig delhiin tavcand sergeen zalsan yum sh tee
zochin [103.57.92.xxx] 2016-09-22 19:36
Myndag zalyy shvv amjilt hvsie yag vnendee bowl dabgaa ene holboog samarch bga hyyramch viza geed l
Зочин [182.160.33.xxx] 2016-09-22 19:30
Мандахаран үнэхээр сайн байсан. Урагшаа л барилдаад мэх хийгээд нөгөө Узбек хамгаалж хариу мэх хийж л оноо салгасан. Аз дутлаа. Луйвардууллаа. Бөхийн холбоо гэх мэтийн улс төрчсөн, хамаатан садан, нутаг жалга, багш шавийн харилцаагаа УЛС орны нэр хүндээс дээш тавьдаг хүмүүс зайлаасай. Мандахнаранд амжилт хүсье.
Зочин [203.91.115.xxx] 2016-09-22 19:04
tgd yahiin dagvaa uzegui bolohoor chi yalagdsan yum bolj taarch bna uu . yag unende chi dalchignaad l bsn shde
зочин [49.0.185.xxx] 2016-09-22 18:58
сайхан амьдардаг юм байна ,сайн ханьтай хөөрхөн үр хүүхэдтэй элэг бүтэн байна,болно доо болно олимпоос медаль авахгүй бол ямар үхэх гээд байгаа биш,одоо цаад ах дүү хэдэн боловсролгүй амьтад их л зуух байх даа
Зочин [103.57.92.xxx] 2016-09-22 18:55
Amjilt husiye.
gana [202.72.245.xxx] 2016-09-22 17:57
dagvadorj teneg tv-r yu helsnee uuruu haraasai munguur nairaa hiideg yum baasnuuda gesen de amisga mal chini zailaasai helsen amanda hureed ain novshoo
Зочин [203.91.115.xxx] 2016-09-22 19:04
zasssss chi nuuren deer ni ingej helj chadah uu ats mini
зочин [124.158.106.xxx] 2016-09-22 17:53
Дүү хүүд амжилт хүсье. Болоод өнгөрснийг яриад яахав, гэхдээ хүн Тэмцээн бүрт туршлага суудаг байх. Цоглог яваарай.
ганаа [202.21.100.xxx] 2016-09-22 16:48
тамирчин байж үзээгүй байж, эх орныхоо нэрийг гаргах гээд хөлс хүч хөдөлмөр амьдралаа зориулж яваа залуустаа сэтгэлийн дэм өгөхгүй байж илүү дутуу шүүмжлэх шаардлага байхгүй, Мандахнарангаа дэмжиж байгаа шүү гэр бүлд нь аз жаргал өөрт нь амжилт хүсье.
Зочин [202.21.96.xxx] 2016-09-22 16:45
Gert amidardag geed l shuuraad bgaagui biluu
Зочин [103.57.92.xxx] 2016-09-22 18:54
Bair beleglesen shde. Beleglesen bair n ene jil ashiglaltand orson. Nuugeed orj bolku yu
Зочин [202.70.36.xxx] 2016-09-22 15:44
амжилт дүү минь жингэр нохойнууд хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг учир арчаагүй арьснуудыг бүү тоо бэлтгэлээ хий ирээдүйд барилдах барилдаанаа арга тактикаа бод
Зочин [202.70.34.xxx] 2016-09-22 15:34
az jargal husey
zochin [112.72.9.xxx] 2016-09-22 15:20
Avaagui medalia bi avsan geed heev neg yarij suuh, huviin osh honzon bodoj yavah, tegeed Dagvadorj Naranbaatariin songoson bagsh nariig boliulaad chinii bagsh taichigch Tsogtbayriig ahlah bolgoson l yum baina shuu dee. Ug ni nuguu taichigch Balkan ni songogdson baisan gedeg baihaa?
Davgaagiin suganii us [202.70.46.xxx] 2016-09-22 16:23
Emegtei dasgaljuulagch nariig ni boliulsan um ats mini

Бидэнтэй нэгдээрэй