Шууд Chart

“Багачуудын музей” нээлтээ хийлээ

2016-10-23 10:13:33

“Багачуудын музей” энэ сарын 22-23-нд Шангри-Ла Моллын гуравдугаар давхарт нээлтээ хийлээ. Энэ төвөөр 2-7 насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой юм. Тус музей нь нэг дор 60 хүүхэд тоглуулах хүчин чадалтай аж. Багачуудад тоглоомоор нь дамжуулан хичээл заах тус музейн эхний үзмэр нь "Барилгачин найзууд". Энэ үзмэрийг үзэж сонирхсоноор хүүхэд багачууд тоо тоолж, өнгө ялгаж сурахаас гадна эцэг, эхтэйгээ цагийг зөв боловсон өнгөрүүлнэ гэж тус музейн Медиа арга хэмжээ хариуцсан ажилтан Т.Оюунтүлхүүр хэлж байлаа. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Багачуудын музей” нээлтээ хийлээ   
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.24.xxx] 2016-10-25 10:18
Бага балчируудын Ой санамжинд Хувьсгал хийлээ

Бидэнтэй нэгдээрэй