Шууд Chart

"Монгол бахархлын өдөр"-өөр ховор чухал, түүхэн сурвалж бичгүүдийг танилцуулна

2016-10-28 11:00:37

Ирэх даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" тохионо. Энэ өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан соёл гэгээрлийн буухиаг түүчээлэн олон нийтэд өөрийн алтан хөмрөгтөө хадгалж буй Чингис хаан болоод түүнтэй холбоотой ховор чухал ном судрууд, түүхэн сурвалж бичгээс сорчлон танилцуулахаар болжээ. 

Тухайлбал, 1926 онд хуулж Монгол Улсын Үндэсний номын санд хадгалсан Хэрлэн барсын Чингисийн Тугийн тахилгын сүмийн сан тахил, өчигийн гар дэвтэр, 99 зүйлийн хувилбар бүхий Чингис хааны төлөг үзлэгийн судар, 1923 онд Монгол бичгийн хэвлэлийн хороог үүсгэн байгуулагч Тэмгэтийн хэвлүүлсэн Чингис болон их хаад хатадын хөрөг зургийн цомог болон Чингис хааны өв үзэсгэлэн, Чингисийн тухай судалгааны сүүлийн үеийн номуудыг энэ өдөр дэлгэх юм. 

Номын танилцуулга энэ сарын 31-ний өдрийн 11 цаг 40 минутаас Монгол Улсын Үндэсний номын санд болох ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Монгол бахархлын өдөр"-өөр ховор чухал, түүхэн сурвалж бичгүүдийг танилцуулна   
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй