Шууд

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг МҮОНР-ийн “Монголын дуу хоолой” радиод Англи хэлний редакцид орчуулагч – редактор шалгаруулж авна. Ажлын байрны үндсэн чиглэл: Гадаадын сонсогчдод зориулж Монголын түүх, соёл, зан заншил, уламжлал, дуу хөгжим, нийгэм, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын тухай англи хэл дээр долоо хоногт 1-2 удаа 30 минутын радио нэвтрүүлэг бэлтгэж, хөтлөж, бэлтгэсэн материалаа вэб сайтанд байрлуулах, гадаадын сонсогчдод хариу захидал бичнэ.
Шаардлагa • Англи хэл, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Дуу хоолойны өнгө зөв, цэвэр • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй • Англи хэл дээр сэтгүүл зүйн ажил хийж, сурвалжилгын аппарат хэрэгсэл ашиглаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт Сонирхсон хүмүүс 2016 оны есдүгээр сарын 16-ны дотор www.mnb.mn вэб сайтаас анкет татан авч бөглөөд hr@mnb.mn хаягаар ирүүлэх, эсвэл МҮОНРТ-ийн хүний нөөцийн албанд ирж бүртгүүлнэ үү.
Холбоо барих Утас: 325802
Анкет

Бидэнтэй нэгдээрэй