Шууд Chart

Цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цахилгааны инженер шалгаруулж ажилд авна.
Шаардлагa Ажлын байранд тавигдах шаардлага • Цахилгааны инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно. • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай • Компьютерийн өргөн хэрэглээний программууд, мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай • Мэдээллийг шинжлэх, судалгаа хийх, үр дүнг тайлагнах • Инженерийн зургийн программууд дээр ажиллах чадвартай байх • Баг хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай
Нэмэлт Бүрдүүлэх материал • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Утасны дугаар: 11325802 Факс: 328334
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй