Шууд Chart

Дасгалжуулагчдаа “алдсаар л” ...

2019-01-09 10:43:43

Чөлөөт бөхийн хоёрын хоёр сайн дасгалжуулагч өмнөд хөршид ажиллахаар гэрээ байгуулжээ.

Тэдний хувьд ажлаа боломжийн хэмжээнд үнэлүүлэх нь сайн хэрэг ч манай улсын тамирчдын хувьд тийм ч таатай биш юм. Учир нь тэд сайн тамирчин байсан шигээ сайн дасгалжуулагч болсон ч улсынхаа ирээдүйтэй тамирчдад алтан эрдмээ өвлүүлж чадахгүй байна.

Тодруулбал ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар БНХАУ-д уригдсан. Тэрбээр Ганьсү мужийн Ланьжоү хотод чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллана.

Харин гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр түүнээс өмнө мөн л Өвөр Монголын Хөх хотод дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч, ажиллаж байгаа билээ.

Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар нар 2012-2016 оны олимпийн циклд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийг удирдан дасгалжуулж байсан багш нар. Тэднийг ажиллаж байх хугацаанд ДАШТ-ээс чөлөөтийн эрэгтэй тамирчид 30-аад жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлж байлаа.

Энэ хоёр дасгалжуулагчийн өөрсдийнх нь гарын шавь нараас гэхэд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Б.Номин, Т.Түвшинтулга нарын зэрэг бөх сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн медальтнууд болжээ.   

  • 2013 он: Г.Мандахнаран (Хүрэл)
  • 2014 он: Э.Ням-Очир (Хүрэл)
  • 2014 он: Г.Мандахнаран (Хүрэл)
  • 2015 он: Э.Бэхбаяр (Хүрэл)
  • 2015 он: Б.Номин (Мөнгө)
  • 2015 он: П.Өнөрбат (Мөнгө)
  • 2017 он: Э.Бэхбаяр (Хүрэл)
  • 2018 он: Т.Түвшинтулга

Дээрх хоёр дасгалжуулагчаас өмнө Монголын шилдэг жүдоч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарт ч ийм зүйл тохиолдож байв. тэрбээр ажиллах хугацаандаа “Рио-2016” олимпийн наадмаас олимпийн медальт Хятадын анхны эрэгтэй жүдоч төрүүлсэн ба түүний удирдаж байсан ӨМӨЗО-ы багийн жүдочдоос таван тамирчин БНХАУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байдаг юм.

Мөн “Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, буудлагыэн спортын мастер Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байна. Өнгөрсөн жил зодог тайлсан даруйдаа Энэтхэгт уригдсан түүний шавь нар энэ жилээс хэдийнэ өндөр амжилт үзүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн тамирчин Рахи Сарнобат шигшээ буудлагад 34 оноо авч, рекорд тогтоон, Азийн наадмын буудлагын төрөлд түрүүлсэн Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болж байв. Түүний шавь нарын амжилт, залуучуудын олимп, цомын тэмцээнүүдэд үргэлжилсээр буй.

Жишээ дурдвал үүнээс ч олон сайн дасгалжуулагч, тамирчин харийн нутагт ажиллаж байна. Хатуухан хэлэхэд худалдагдаж байна гэсэн үг. Уг нь манай улсын спортын салбар өөрсдөө санхүүгийн өндөр чадамждаа сэтгэл гаргаад дотоод зөрчилдөөнгүй байсан бол тэд ингээд явахгүй байсан байх.

Тэгэхээр нэг алдсан ч хоёр алдахгүйн төлөө. Мөн өмнөө барьдаг дараа дараагийн тамирчин, дасгалжуулагчидаа дахин ийм шийдвэр гаргуулахгүйн тулд холбоод, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам гэх мэт шийдвэр гаргах хэмжээний байгууллагын удирдлагууд нэгийг бодох буй за.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дасгалжуулагчдаа “алдсаар л” ...  
Үзсэн: 4146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-26 19:53
Ene sportod ch gesen shudarga busiin hongil b.dagshtei!!!Barselonii olimpod yaaj zavaarlaa!!Bolimoor um!!Blomjtoi uedee yavsan ni deer!!!Daraani hyataduudaa diilehee bolih bii dee!!
Otgoo [127.0.0.xxx] 2019-01-23 10:38
За даа манайд ер нь хамтарч багаар ажиллах гэдэг ч хэцүү л болж бн доо. Албан тушаал, ажил төрөл аль өнгөтэй бүхэнд чинь нөгөө ШУДАРГА БУС-ын ХОНГИЛ нь үүссэн юм биш үү. Чаддаг хүн нь чаддагаа хийх гэхээр тал талаас нь барьж идчих гээд. Яадаг юм хөл гар нь хөдөлж байгаа дээрээ яваг.
hjhg [127.0.0.xxx] 2019-01-19 10:37
та нар дасгалжуулагчийн цалинг мэдэх үү УШБаг ахлах дасгалжуулагч 450000 төг авдаг ийм байхад амьдрал үр хүүхэдээ бодож л гадагшаа яваа биз
hjhg [127.0.0.xxx] 2019-01-19 10:35
амьдрал шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-18 16:12
ДЭД ХУРАНДАА ЦОЛЫГ НЬ ХУРААГААД Л ЯВУУЛ ДАА.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-10 14:39
Энэ 2с өөр сайн дасгалжуулагчид монголд зөндөө бгаа.Өөрсдөа л хужаа хужаа муу хужаа гээд л бдаг мөртлөө хужаа руу мөнгө олохоор явжээ.Жинхэнэ шудрага эх оронч хүн ийм байдаггүй юм.Харин Хосоо бол жинхэнэ эр оронч шавь нартаа үнэн ч бгаа нь харагдаж байгаа юм.Оско нь архи ууж далдагнаж байж Цогоо нь тамирчны мөнгө хулгай хийж пактлах вий дээ.

Бидэнтэй нэгдээрэй