Шууд Chart

Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй

2015-09-11 10:58:30

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Р.Хишигдэлгэрийг урьж ярилцлаа. Тэрбээр үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “Босуул” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн юм.

“Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр сонгосон”
 
-Юуны өмнө “Босуул” уран сайхны кинонд амжилттай тоглосонд баяр хүргэе. Анхны уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе?
-Хамгийн анхны уран бүтээл маань Ж.Сэнгэдорж найруулагчийн кино байлаа. “Босуул” кинонд тоглосондоо үнэхээр их баяртай байгаа. Энэ хүний кинонд тоогдож тоглоно гэдэг надад маш том аз юм. Анх проб өгөхөд олон охид байсан. Тэднээс шалгарч тэнцсэндээ өөрөөрөө бас бахархаж байна.
 
-Ямар мэргэжилтэй вэ. Энэ кинонд мэргэжлийн жүжигчин шиг их сайн тоглосон гэх магтаалыг цөөнгүй хүн танд өгөөд байгаа?
-Би мэргэжлийн жүжигчин биш. Сонирхлоороо л жүжиглэдэг. Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань бас нөлөөлдөг байх. Эмээ маань жүжигчин хүн байсан. Би одоо Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүйн ангийн хоёрдугаар курст сурдаг.
 
-“Босуул” киноны пробонд орох саналыг анх хэн тавьсан бэ?    
-Анх найруулагчийн группээс над руу ярьсан. “Нэг уран сайхны киноны проб хийж байна. Ирж проб өгөх үү” гээд ярихаар нь хэн найруулж байгааг нь ч мэдэхгүй очсон доо. Өөрийгөө туршаад үзье л гэж бодсон.  
 
-Өөрийнхөө дүрийг түүхэн кинонд мөнхлөх хэр санагдав. Ер нь анхны гэх сэтгэгдэл ямар байсан бэ?
-Өөрийгөө харахаар баярлаад уйлмаар л санагдаад байдаг юм билээ. Мөн анхны уран бүтээл түүхэн киногоор эхэлнэ гэдэг бол маш том аз. Цаашдаа олон гоё уран бүтээлд тоглох байх гэж итгэж байгаа. Би хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлээсээ их туршлага хуримтлуулж авлаа.  
 
-Дүн өвлөөр бүтэн сарын турш хөдөө ажиллана гэдэг эмэгтэй хүнд тийм ч амар зүйл биш байх. Хэцүү байсан уу?
-Анх намайг проб өгөхдөө үстэй дээлтэй ирээрэй гэсэн болохоор үстэй дээлээ бариад очсон юм. Тэгээд дээл, лоовууз малгай өмсгөөд Кино үйлдвэр тойруулаад баахан гүйлгэсэн. Би гайхаад “Яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Чи сайн гүйгээд жаахан айсан царай гаргаарай” гэсэн. Тэгээд би үстэй дээл, малгайгаа өмсөөд баахан гүйсэн. Тэр хавиар явж байсан хүмүүс намайг гайхаж хараад л... Дотроо жаахан ичиж байсан ч би шантраагүй. Гадаа, дотор гээд бараг хоёр цагийн турш гүйсэн байх. Гүйж байхдаа би проб нь ийм байгаа юм чинь жинхэнэ зураг авалт нь хэцүү байх нь дээ гэж бодсон. Гэсэн ч өөрийгөө зоригжуулаад заавал чадах ёстой гээд кино зургандаа явсан.  
Зураг авалт нэгдүгээр сараас эхлээд бүтэн сар, 10 хоногийн турш Тэрэлжид болсон. Бид шөнө 12:00 цагт унтаад үүрийн 04, 05 цагт босно. Зураг авалтын талбай руугаа машинтай нэг цаг явна. Машинаасаа буугаад дээшээ бас нэг цаг алхана. Тэгээд шөнийн, үүрийн зураг авахаар бол уулан дээр шөнө -50 градуст зогсож л байх болдог. Тэнд байсан бүх хүн үнэхээр тэсвэр тэвчээртэй байсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх. Би айлын бага хүүхэд болохоор ээжийгээ ч юм уу харвал өлсөж байна, даарч байна гээд эрхлэх л байсан байх. Тэнд байсан бүх хүн надтай л адилхан даарч хөрч байгаа болохоор би гомдоллож бусдадаа дараа болохыг хүсээгүй. Ингэхийн тулд өөрийнхөө зоригийг их чангалсан даа /инээв/.
 
-Ер нь цаашдаа кинонд тоглоё, жүжигчин болъё гээд шийдчихсэн үү?
-Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр л сонгож байгаа. Яг өөрийнхөө амьдралыг авч яваад хоолоо олж идэх мэргэжил бол хуульч.    
 
 
-Мэргэжлийн бус хүн түүхэн кинонд тоглоно гэдэг хувь хүнээс их зориг шаардах байх. Таны хувьд анхнаасаа л болчихмоор санагдаж байв уу? 
-Би өмнө нь жүжигчдийг хараад ядаж нэг ч гэсэн кинонд тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Ямар ч байсан хүсэл маань биелэлээ. Би ер нь зүгээр байсан ч янз бүрийн киноны хэсэг юм уу, жүжигчдийг дууриагаад бэлтгэл хийж байгаа юм шиг л байдаг.   
 
-“Босуул”-д тоглосноос хойш мэргэжлийн хүмүүс чамд ямар дүгнэлт өгч байна. Өөр найруулагчаас кинонд тоглох санал тавьж байна уу?  
-Энэ кинонд Монголын “акул” гэж хэлж болохоор жүжигчидтэй хамт тоглосон. Анхных болохоор алдаж, оносон зүйл мэдээж их байсан. Харин тэр болгоныг манай кинонд тоглосон ах, эгч нар, найруулагч маань засч залруулсан. Киноны саналын тухайд гэвэл дөнгөж сая Ж.Сэнгэдорж найруулагчийн бас нэг уран бүтээлийн пробонд ороод ирлээ. Хэрэв дахиад энэ найруулагчийн кинонд тоглох юм бол бас л азтай хэрэг болно ш дээ. Сая пробонд орохдоо тэнд байсан олон охидоос яаж илүү байх вэ гэж их бодсон. Гайгүй өгсөн байх гэж найдаж байна.
 
-Түүхэн кинонд тоглоход жүжигчдээс судалгаа их шаардах юм уу?
-Миний бодлоор хүний дотоод мэдрэмжийн асуудал л юм шиг санагдсан. Заавал түүхэн кинонд тоглоно гээд судалгаа хийгээд ийм, тийм байх ёстой гэх хэрэггүй байх. Хүн яаж хүлээж авна, зохиолоо уншаад зүрх сэтгэлд нь хэрхэн бууж байна, түүнээс л шалтгаалдаг байх. Харин тэрийг нь найруулагч маань өөрийнхөө сэтгэлд хүртэл янзалдаг байх гэж бодож байна.
 
-Киноныхоо талаар цухас дурдвал?  
-“Босуул” киног ялангуяа залуучууд заавал үзэх хэрэгтэй. Яагаад гэхээр 1930-1940 оны хооронд ямар их гэмгүй хүмүүс амиа алдаж байсан, энэ бүгдийг хэн зохион байгуулж байсан, яагаад ийм юм болсон гэдгийг энэ киног үзээд мэдэх хэрэгтэй. Дээрээс нь энэ киноноос хүн хүндээ ямар их хэрэгтэй байдаг вэ гэдгийг маш сайн ойлгож авна. Одоо бидний энэ амьдарч байгаа эх орон, эрх чөлөөг ямар олон хүний амь нас, халуун цусаар сольж авсан гэдгийг заавал ойлгох хэрэгтэй гэж бодож байна.  
 
 
“Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас маш их зориг шаардсан”    
 
-Киноны нүцгэлдэг сцений талаар асууя гэж бодлоо. Ялангуяа залуу жүжигчдэд энэ их хэцүү байдаг байх?
-Намайг хамгийн их айлгасан нь секс сцен байсан. Зургийн төгсгөлд тэр сценээ авна гээд хэлчихсэн, би ч “сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг одоо яанаа л гэж бодож байсан. Кино зургийн турш бид Тэрэлжид нэг баазад байрлаж байсан болохоор усанд ороход их хэцүү. Тэгээд би байрлаж байсан баазаасаа урагшаа UB2 руу очиж усанд ороод, тос түрхээд сайн бэлдсэн л дээ /инээв/. Харин миний бодож байснаас гайгүй зураг авалт болсон. Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас их зориг шаардсан. Энэ сценийг 10 гаруй удаа давтсан шүү. Нүцгэлснийхээ дараа эротик кинонд тоглосон эмэгтэй жүжигчдийг үнэхээр их зоригтой юм даа л гэж бодсон.     
 
-Хүмүүс залуу эмэгтэй жүжигчдийг кинонд нүцгэлэхийг янз бүрээр л хүлээж авдаг шүү дээ. Элдэв ярианаас хэр эмээж байна?   
-Үзэгчид уран бүтээл гэдэг талаас нь хүлээж авах байх гэж найдаж байна. Жүжиглэнэ гэдэг мэргэжил учраас нүцгэлж байгаа жүжигчид ч гэсэн мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа нь гэдгийг хүмүүс ойлгоосой.
 
-Энэ алхмыг гэр бүлийнхэн болон ойр дотныхон тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Дотроо бол бүгдээрээ л эмзэглэж байсан байх. Ээж маань л хамгийн их санаа нь зовсон. Өдөр бүр л секс сцендээ орсон уу, юу болж байна гээд л утсаар ярина. Тэгээд тэр зураг авалтад орсныхоо дараа шууд ээж рүүгээ залгаад хэлсэн. Гэхдээ энэ чинь ажил л юм чинь гэр бүлийнхэн, нөхөр ч юм уу, найз залуу нь ойлгох л хэрэгтэй.   
 
-Кинонд хэлгүй эмэгтэйн дүр бүтээхэд хэр бэрхшээлтэй байсан бэ?
-Хэлгүй хүний дүрд тоглоно гэдэг их хэцүү юм байна лээ. Амнаас гарах авиа болгон нь өөр байдаг учраас тэр бүрийг гаргах гэж их хичээсэн. Найруулагч маань надтай их сайн ажилласан тулдаа л би энэ дүрийг бүтээж чадсан болов уу.  
 
-Энэ дүрийг бүтээхэд хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн зовлон, жаргалыг ойлгосон байх?   
-Тэгсэн. Тэдгээр хүн их сэтгэлийн шаналалтай байдаг байх гэж бодсон. Мэдээж дохионы хэл байгаа л даа. Гэхдээ хүн амаараа ярьж өөрийнхөө сэтгэлийг онгойлгож чадахгүй байна гэдэг бол хамгийн аймшигтай зүйл юм шиг надад бодогдсон. Би зураг авалт эхлэхийн өмнө дүрдээ орох гэж ганц, хоёр хоног хүмүүстэй юм ярихгүй явж үзсэн. Хэцүү л юм билээ.
 
-Түрүүн дурдсанаас өөр зураг авалтын үеэр хамгийн хэцүү, олон давтсан сцен байсан уу?  
-Зураг авалтын төгсгөлд хамгийн хэцүү байсан. Хамгийн сүүлд би Хүдэрийг хүлээгээд зогсдог хэсэг байдаг юм. Тэр хэсэг нь, бас тэр морьтой буцаж ирдэг хэсэг л хамгийн хэцүү байсан. Яагаад гэхээр бид мянган уулын орой харагддаг уулын орой дээр гарч зураг авсан юм. Тэнд маш их салхитай, хүйтэн. Тэр л миний хувьд хамгийн хэцүү нь байсан.  
 
 
-Морь их сайн унаж харагдсан. Орлон тоглогч ашигласан уу?
-Би морь унах их дуртай. Кинон дээр морь унасан хэсгүүд бол дандаа минийх. Харин тэр мориноос унадаг хэсгийг орлон тоглогч маань хийсэн.
 
-Унаган хотынх гэхэд морь сайн унаж сурчээ?
-Би кинонд тоглохоосоо жилийн өмнө л морь унаж сурсан. Тэгээд морь унах хоббитой болоод өнгөрсөн зуны гурван сарыг морь унаж л өнгөрөөсөн. Ингээд бодохоор их сонин хувь тавилан байгаа биз. Морь унаж чаддаггүй байсан хүн чинь гэнэт морь унаж сураад л. Тэгснээ дараа жил нь морь унаж кинонд тоглоод л...  
 
“Би Христийн шашин шүтдэг ч бусад шашныг хүндэлдэг”
 
-Зарим уншигч таныг миссийн тэмцээнд оролцож байсныг санаж байгаа байх. Тэр үеэ эргэн дурсвал?  
-Би 2009 онд загварын “Look” агентлагт харьяалагддаг байсан. Тэр үед “Next model”  гэдэг тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Түүнээс урам аваад өөр олон хүний хүрээлэл дунд орж үзэхийг хүссэн. Дараа нь 2010 онд “BBQ Азийн модель” тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Мөн “Miss USA Globe International”-ийн Монгол дахь тэмцээнд нь оролцож “Хүмүүнлэгийн мисс” болж байсан. 2013 оны “Miss Mongolia” болон 2014 оны “Манжуурын мисс”-ийн тэмцээнд топ 10-т багтсан.   
 
-Одоо яагаад миссийн тэмцээнүүдэд оролцохгүй байгаа юм бэ?
-Би шивээстэй болохоор тэмцээн бүрт ороод байж чаддаггүй юм. Тэгээд ч одоо надад миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй. Үнэхээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байгаа хүмүүс бол байгаа л даа. Над шиг урдаа өөр зорилго тавьсан хүн тэгж дэмий зүйлд цаг үрээд хэрэггүй гэж бодож байна.
 
 
-Яагаад шивээс хийлгэсэн юм бэ?
-Дөрвөн жилийн өмнө шивээс хийлгэсэн. Би христийн сүмд явдаг. Гаран дээрээ библийн сургаал, нуруун дээрээ загалмай шивүүлсэн.
  
-Охид, эмэгтэйчүүд ялангуяа хүүхэд төрүүлснийхээ дараа ихэвчлэн шивээсээ арилгадаг. Таны хувьд яах вэ?  
-Зөв газраа, хэзээ ч сэтгэл зүрхнээс чинь гарахааргүй зүйлийг шивүүлэхэд буруу юм байхгүй гэж бодож байна. Миний шивээс амьдралын минь салшгүй нэг хэсэг учраас  шивээс хийлгэсэндээ хэзээ ч харамсахгүй. Би зарим охидод хэлмээр санагддаг юм байдаг л даа. Яг зүрхний гүндээ байдаг зүйлээ л шивүүлнэ үү гэхээс гуян дээрээ хэрэгтэй, хэрэггүй бантик шивүүлээд яах юм бэ.  
 
-Та христийн шашинтай. Харин “Босуул” кино өөр шашны бага зэрэг агууламжтай. Тэгэхээр кинонд тоглоход зөрчилдөх зүйл байсан уу? 
-Би шашны талаар судлах их дуртай. Шашны бүх үзэл баримтлалыг хүндлэх л хэрэгтэй гэж боддог. Цаана нь бидний мэдэхгүй зөндөө зүйл байгаа учраас бүгдийг нь мэддэг юм шиг аашлах хэрэггүй л дээ.
 
-Түүхч аав, ээжтэй хүн христийн шашинтай байна гэхээр бас сонин санагдлаа?
-Би 10 настайгаасаа сүмд явж эхэлсэн. Гэрээсээ ганцаараа л христийн шашинтай. Анх аав маань их уурладаг л байсан. Гэхдээ энэ чинь миний л үзэл бодол шүү дээ.
 
 
“Гэр бүлийнхнийхээ нэрийг унагахгүй гэж их хичээдэг”
 
-Манай уншигчдад гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Манай өвөө Урлагийн гавьяат зүтгэлтэн, морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Данзангийн Дугарсүрэн гэж хүн байдаг. Өвөө маань 1941 оноос хойш өдийг хүртэл 70 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа хүн. Эмээ маань харин Цагааны Цэгмидийн хамгийн анхны 12 шавийнх нь нэг. Хуучин Бөмбөгөр ногоон театрт маш олон дүр бүтээж байсан хүн.
Харин аав, ээж хоёр маань хоёулаа түүхч мэргэжилтэй. Гэхдээ аав маань Монголын хамгийн анхны тагнуулын тухай “Ацаг шүдний зөрөө” киноны зохиолыг бичиж, найруулж байсан. Мөн Богдыг цагаатгаж байгаа тухай “Эцсийн шийд” гэдэг жүжгийг бичиж, тавьж байсан мундаг хүн байсан.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, аав маань Хөвсгөлд амиа алдсан лам нарын булшийг ухах геологийн ажлыг удирдаж байсан юм. Тохиолдлоор би яг ийм сэдэвтэй кинонд тоглосон. Энэ бол цэвэр хувь тавилан байх гэж би бодож байгаа.
Би гэр бүлээрээ маш их бахархдаг. Тийм учраас аав, ээж, эмээ, өвөөгийнхөө нэр хүндийг унагаахгүй гэж их хичээдэг. Би яг эмээгийнхээ амьдралын замналаар амьдарч байна даа гэж боддог. Эмээ маань залуудаа жүжигчин байсан. Тэгээд хуульч мэргэжилтэй.
 
 
-Хуульч мэргэжил сонгох болсон шалтгаан юу байв?
-Бидний амьдарч байгаа нийгэм тэр чигтээ л хууль шүү дээ. Нэг талаас амьдралд хамгийн ойрхон байдаг зүйл. Дээрээс нь надад их сонирхолтой санагдсан л даа. Гэхдээ би сургуулиа төгссөний дараа өмгөөлөгч, прокурор болохгүй. Харин соёлын яаманд ажилд орно гэж бодож байгаа.  
 
-Өөрт тань жүжиглэхээс өөр урлагийн авьяас бий юу?
-Би бүжиглэх их дуртай. Багаасаа тэрийгээ хөгжүүлээгүй болохоор тийм ч сайн биш. Гэхдээ цэнгээнт, танго гэх мэт бүжгүүдийг гайгүй бүжиглэчихнэ ээ.
 
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзана, кино үзнэ. Ер нь найзуудтайгаа л хамт байж өнгөрөөдөг.
 
-Ямар нэг спорт сонирхож, хичээллэдэг үү?
-Би 15 настай байхдаа бокс их сонирхсон. Тэгээд боксын дугуйланд нэг сар яваад хамраа хугалуулаад больсон л доо. Одоо бол бокс, хөл бөмбөгийг сонирхож үздэг.  
 
 
-Ялангуяа залуу эмэгтэй жүжигчид гэр бүлийн амьдралаа их төлөвлөдөг юм шиг харагддаг. Таны төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Найз залуу байхгүй. Хүүхдийг тэгж их төлөвлөөд байх шаардлагагүй гэж боддог юм. Угаасаа бурханаас ирэх ёстой зүйл л ирж байгаа. Хамгийн гол нь түүнийг хүлээж авах л хэрэгтэй.
 
-Өмнө нь та хэд хэдэн рекламанд тоглож байсан. Кино, рекламд тоглох хоёрыг харьцуулбал их ялгаа гарна байх даа?  
-Ялгаатай. Рекламд инээмсэглээд хөнгөн шингэн тоглодог бол кино тийм биш шүү дээ. Рекламанд бол нэлээн тоглож байсан. Клип ганц, хоёр л байгаа. Хамгийн их хүмүүст хүрсэн нь Мистер пиццаны реклам юм шиг байна лээ.  
 
-Нэвтрүүлэг хөтөлж байсан уу?
-“Боловсрол” суваг телевизэд “Cook club” гэдэг нэвтрүүлгийг нэг сар хөтөлсөн. Хоолны шоу хөтөлнө гэдэг их мэдлэг шаарддаг юм билээ. Би хэдийгээр гэртээ хоол хийдэг ч тогооч нарын хэрэглэдэг нарийн ширийн зүйлүүдийг мэдэхгүй. Энэ нэвтрүүлгээс их шүүмжлэл авсан.  
 
-Ер нь шүүмжлэлийг хэр сайн сонсож, өөртөө тусгаж авч чаддаг вэ?
-Хүн аливаа шүүмжлэлийг өөртөө тусгаж авч байх хэрэгтэй. Ухаантай хүн бол хэрэгтэй үгийг нь аваад хэрэггүй үгийг нь хаяна. Тэнэг бол зөвхөн өөрийгөө өмөөрөөд л өнгөрнө ш дээ. Би гэхдээ өөрийгөө тийм ухаантай гэж байгаа юм биш л дээ. Ингэж л бодож явдаг юм.  
 
-Өмнөө тавьсан хамгийн ойрын зорилго тань юу вэ?
-Хамгийн ойрын зорилго бол их сургуулиа төгсөх. Эмэгтэй хүн заавал дээд боловсролтой байх хэрэгтэй гэж би боддог. Тэгж байж эр нөхөр, гэр бүл, үр хүүхэддээ, цаашлаад энэ нийгэмд үнэлэгдэнэ.
 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй   
Үзсэн: 14574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-02-03 03:36
Shireenii huuhen gej harinch ene tend zuugch barmen hiigeed l amidarliinha tuluu zutgeltei huuhed shig l sanagdsandaa.manai mgld ugasa gaigui buh ohidudin l yanhan shireni huuhen l gej yaridagshdee. Ene doodliih neg durguin hursen huuhen l bichij bh shig bn Minii duu chamaig humuus yu gej heleh n hamaagui harin zurh setgel oyun bodloo tsever bailgaarai gej zahie
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2015-11-21 02:08
Za yost hudlaa shaalaada ene hun minii meddeg hishgee 2011ond solongost Itaewonii shireenii huuhen hiij bsn zoloo gdg ohin nad ohind chn tusalj ajlaas ni gargaj bsin bn tgd sumd yvj ihelsnees bagaasa yvj bgagu ugiin hiideg ajlin erchuudin omno jujigleh ymig chin sain bhas argaggu boljdee zov zamaar yvd sportiin huvid bs l hudlaa yrilaada humus why ingej hudlaa yriad bdgig oilgohgu ym huuli zorchdog bsn hun huulich bloh gj bn gher arhichin tamhichin bsn yanhan inged zasrah gj sain bn amjilt dahij bury zamaar yvav
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-09-26 12:17
Би ч гэсэн өөрийгөө мистерийн тэмцээнд оролцож юүхэв л гэж бодоод байгаа. Цагийн гарз, зүгээр.
185.64.197.xxx [185.64.197.xxx] 2015-09-24 05:49
amjlit husie.uhaantai zorilgotoi aab eejiin ner hundiig undurt urguj yabaj ohin bn
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-09-18 16:50
Ухаантай охин байна ӨӨрийн гэсэн бодолтой зөв сэтгэлтэй охин байна даа
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-09-16 14:35
Nuguu pizzanii mangas
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-09-15 18:04
анхны кинондоо сэнгэдоржийн найруулсанаар тоглодог азтай охин байна амжилт хүсье сайн аавын сайхан охин байна аав нь буянтай юм их хийсэн нь үр хүүхдэд нь тусч байх шиг байна аа
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-09-15 18:04
анхны кинондоо сэнгэдоржийн найруулсанаар тоглодог азтай охин байна амжилт хүсье сайн аавын сайхан охин байна аав нь буянтай юм их хийсэн нь үр хүүхдэд нь тусч байх шиг байна аа
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-09-13 16:56
ali ni eej ni yum bol
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-09-12 13:03
Юун онгироо юм
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-09-11 20:13
Ih tusch huuhed bn lee zahaas huuhdee hutluud tor yum chirtsen yawhad egchee tuslahyu gd gert maani tortoi yumiig mine avchirj ugj tusalj baisan egch n bayarladag shuu
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-11 19:23
кинол гэх юм манай кино гэх зүйлүүд жүжиг шүүдээ ямар юмны кино байхав дээ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-09-11 16:52
saihan yariltslaga boljee.dotroo bodoltoi dooroo suuritai l ohin bna.
99.113.185.xxx [99.113.185.xxx] 2015-09-11 15:57
hrist shuteh ch odoonii zaluuchuudiin bas neg mood bolj dee
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-09-11 15:40
Nutsgen sex dsen kinod togloxod ger buliinxee neriig unagaj bn da
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-09-11 15:12
ih saihan setgeltei evdreegui zuv huuhed bna le.amjilt husie
104.182.237.xxx [104.182.237.xxx] 2015-09-11 14:13
zuv saihan ohin baina.Tsaashdiin ih amjilt,buteeleeg eruue!
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2015-09-11 13:49
эмээ, аав ээжийнхээ нэрийг дурьдсангүй. гэр бүлээрээ бахархдаг хүн мөн үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-09-11 13:15
Manaihan sonin shu neg n gaigui yawaad irheer l uur n hurdeg yum shig baigaa yum.Bi ene ohiniig ih sain medne zamaa aldaagui ih zow huuhed
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-09-11 13:10
Нэг их онгироо яриатай хүүхэн байсан. Пиццагаа л рекламдаж явахгүй
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2015-09-11 12:43
уг нь сайхан охин санж. юугаа шүтнэв хүний л эрх.гэхдээ эмээ болсон хойноо үр ач нартаа шивээсээ юу гэж тайлбарлахав.манай эмээ танхай эмээ байжээ л гэх байх даа.
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2015-09-11 12:36
Ёстой хөөрөхн цэвэрхэн охин.пиццааны реклам нь хөөрхөн шүү.миний бага охин ч бас яг энэ охин шиг харагдаад бдг юм
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-09-11 12:21
huurhun ohin bnaa,amjilt
103.14.36.xxx [103.14.36.xxx] 2015-09-11 11:27
Uhaantai yarodag ohin bna. Etseg eh udam sudar argagui hund uhaan suulgadag gej unen um daa.
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2015-09-11 11:18
saihan yariltsalaga bolson baina.

Бидэнтэй нэгдээрэй