0-18 насны хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Монгол Улс анх удаагаа 0-18 насны хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улс анх удаагаа 0-18 насны хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих энэ ажил ирэх тавдугаар сард эхлэхийг Эрүүл мэндийн яам мэдээлж байна.
Хүүхдүүдийн дунд шүд, амны хөндий болоод чих, хамар, хоолойн эмгэг зонхилон тохиолддог. Тэднийг жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулахаар төлөвлөсөн байна.
Хуваалцах


















