Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

0-5 хүртэлх насны хүүхдүүдийг “Зуны чийрэгжүүлэлт”-д хамруулж байна

НЭМГ-аас “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн ЭМТ-өөс “0-5 хүртэлх насны хүүхдийн суурь эмгэгийг эмчлэн эрүүлжүүлье” аяныг хэрэгжүүлж байна. Өрхийн ЭМТ-үүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
0-5 хүртэлх насны хүүхдүүдийг “Зуны чийрэгжүүлэлт”-д хамруулж байна
0-5 хүртэлх насны хүүхдүүдийг “Зуны чийрэгжүүлэлт”-д хамруулж байна. Зураг: МҮОНРТ

НЭМГ-аас “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн ЭМТ-өөс “0-5 хүртэлх насны хүүхдийн суурь эмгэгийг эмчлэн эрүүлжүүлье” аяныг хэрэгжүүлж байна. Өрхийн ЭМТ-үүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр “Зуны чийрэгжүүлэлт”-ийн аяны нээлтээ хийлээ.

Зуны чийрэгжүүлэлтийг хийснээр тухайн хүүхдийн дархлаа сайжирч, өвчлөлд өртөх эрсдэл бууруулах ач холбогдолтойг эмч мэргэжилтнүүд онцолсон. Тус эмнэлэг нь дүүргийнхээ 0-5 насны хүүхдүүдэд чийрэгжүүлэлтийг ирэх 10-р сарын нэгэн хүртэл хийнэ. Ингэхдээ эхлээд хүүхэд бүрийн жин, өндрийг үзэж, хооллолтод нь үнэлгээ хийж, хүүхдийн эмчдээ үзүүлэх юм. Үүний үндсэн дээр тухайн хүүхдийн онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаж, эмчилгээг эхлүүлнэ. Чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд хүүхдэд зориулсан иллэг, шар сүү болон хар цайгаар угаах угаалга, эцэг эхчүүдэд зохистой хооллолтын талаарх хичээл орж, цогцоор нь хүүхдийг чийрэгжүүлэхээр БЗД-ийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хүүхэд нэг бүрийн чийрэгжүүлэлтэд хамрагдах хугацаа нь 14 хоног буюу ажлын 10 өдөр байна. Өөрөөр хэлбэл чийрэгжүүлэлт эмчилгээний нэг курс нь 10 хоногийн турш үргэлжилдэг гэсэн үг. Энэ хугацаанд хүүхдийн эмч хяналтын үзлэгийг тогтмол хийгдэх юм. Эмчилгээ нь дунджаар 2 цаг 30 минут үргэлжилнэ. Эмнэлгийн тухайд хүүхдүүдийг хоёр ээлжээр хүлээн авч, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 35 хүүхдийг хамруулж байгаа бол ирэх 10-р сарын нэгэн гэхэд 460 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Хуваалцах