1.1 сая тонн өвс бэлтгэжээ
Ингэснээр малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 35.8 мянган тонн, ногоон тэжээл 22.3 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тонн, гар тэжээл 38.1 мянган тонн, дарш 8.0 мянган тонн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллажээ. Ингэснээр малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 35.8 мянган тонн, ногоон тэжээл 22.3 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тонн, гар тэжээл 38.1 мянган тонн, дарш 8.0 мянган тонн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.
Засгийн газрын 322 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тонн өвс, 4.5 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байна.


















