1.3 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо
"Анандын зам" компани дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт ийнхүү хатуу хучилттай замыг тавилаа.
Мэдээллийн алба

"Анандын зам" компани дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт ийнхүү хатуу хучилттай замыг тавилаа. Тодруулбал, 118 дугаар сургуулийн баруун уулзвар хүртэлх 1.22 км замын ажил ийнхүү дуусч, тус хорооны 3100 өрх дэд бүтцийн хүндрэлээ бага ч болов шийдсэн гэж ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга н.Цацралтуяа ярилаа.
Энэ хэсгийн замын ажил өнгөрсөн 8-р сарын 25-наас эхэлсэн байна. Шугам сүлжээний ажил болон зарим нэг хүндрэлээс шалтгаалан бараг 2 сар зарцуулжээ.
Мэдээний дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















