1-3 сард менингит өвчний вирусын дэгдэлт их байдаг
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 3 хүн тус өвчний халдвараар өвчилсөн гэдэг нь шинжилгээгээр батлагдсан.
Мэдээллийн алба

Жил бүрийн 1-3 сард менингит өвчний вирусын дэгдэлт их байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 3 хүн тус өвчний халдвараар өвчилсөн гэдэг нь шинжилгээгээр батлагдсан.
Менингококктын халдвар дотроо цахилгаан менингит нь хамгийн хурдан явцтай байдаг. Ихэвчлэн 24 цагийн дотор шинж тэмдгүүд хурцаар илэрч, эмнэлэгт хандах нь оройтвол нас барах эрсдэл өндөртэй халдварт өвчин юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдварын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Яаралтай түргэн тусламжийн 103, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарт холбогдон дуудлага өгөхийг санууллаа.


















