1,8 метр урт үхсэн акул уушийн газраас олджээ
8-р сарын 2-ны өглөө АНУ-ын Массачусетс мужийн Нантакет арлын нэгэн уушийн газрын үүднээс 1.8 метр урт үхсэн махчин загасыг тус газрын цэвэрлэгчид олсон байна.Тэд холбогдох албаны хүмүүст дуудлага өгсөний дагуу үхсэн акул загасыг булшлахаар авч явжээ.
Мэдээллийн алба

Хэн гэгч этгээд үхсэн махчин загасыг уушийн газрын үүдэнд авчирч хаясан нь тогтоогдоогүй байна.
Уушийн газрын эзний хэлж байгаагаар хэн нэгэн тэднээр даажигнах гэсэн бололтой. Уг баар орон нутгийн загасчидтай сайн харилцаатай байдаг учраас хэн нэгэн зориудаар чадах гэж ингээгүй гэнэ. Орон нутгийн түшмэдүүдийн өгүүлж байгаагаар зуны улиралд иймэрхүү марзагнал тус арал дээр үе үе болдог юм байна.