Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1 дүгээр сургууль гар утас хэрэглэхгүй байх сайдын тушаалыг биелүүлээгүй байна гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” тушаал гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1 дүгээр сургууль гар утас хэрэглэхгүй байх сайдын тушаалыг биелүүлээгүй байна гэв
1 дүгээр сургууль гар утас хэрэглэхгүй байх сайдын тушаалыг биелүүлээгүй байна гэв. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” тушаал гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад сургуулийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг бусад бодит байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор ажиллажээ.

Тус тушаалын хэрэгжилтийг дараах 18 сургуульд шалгажээ. Үүнд: Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 113 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, 85 дугаар сургууль, Амгалан цогцолбор, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, 34 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, 24 дүгээр сургууль, 61 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 106 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургууль

Шалгалтын дүнд сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгсэл хэрэглэхгүй байх тушаалыг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиуд маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байсан бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль хэрэгжилтийг огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах