Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1 кВт.цаг цахилгаанаар юуг хийж чадах вэ?

Түгээмэл ашигладаг бүх цахилгаан хэрэгслээ standby буюу асаахад бэлэн улаан гэрэлтэй тохиргоонд байлгах 14 цаг тутамд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүч "гүйж" байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1 кВт.цаг цахилгаанаар юуг хийж чадах вэ?
1 кВт.цаг цахилгаанаар юуг хийж чадах вэ?. Зураг: МҮОНРТ

Ахуйн хэрэглээний нөхцөлд 1 кВт.цаг цахилгаанаар юуг хийж чадах вэ?

Түгээмэл ашигладаг бүх цахилгаан хэрэгслээ standby буюу асаахад бэлэн улаан гэрэлтэй тохиргоонд байлгах 14 цаг тутамд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүч "гүйж" байдаг.

Тэгвэл зүй зохистой хэрэглэж чадвал 1 кВт.цаг цахилгаан юу "хийж" чаддагийг жагсаая.

• Улайсдаг 60 Вт-ын чийдэнг 17 цаг асаана
• Эрчим хүчний хэмнэлттэй 11 Вт-ын чийдэнг 91 цаг асаана
• Plasma телевизорыг 3 цаг үзнэ
• LCD телевизорыг (107 см диогналтай дэлгэцтэй) 5 цаг үзнэ
• Desktop-Computer дээр 5-10 цаг ажиллана
• Notebook дээр 20-30 цаг ажиллана
• 25 Вт-ын CD тоглуулагчийг 40 цаг ажиллуулна
• 10 Вт-ын радиог 100 цаг сонсоно
• Нэг машин хувцас 60 градуст угаана
• Цахилгаан сахлын машинаар 1800 удаа сахлаа авна
• 2000 Вт-ын тоос сорогчийг 30 минут ажиллуулна
• 1300 Вт-ын үсний сэнсийг 45 минут ажиллуулна
• 15 ширхэг цамц индүүднэ

1 кВт.цаг цахилгаан үйлдвэрлэхэд 520 грамм нүүрсхүчлийн хий ялгардаг тул хүн бүр эрчим хүчийг зүй зохистой, ухаалгаар хэрэглэж хэвшвэл агаарын чанарын балансыг дээшлүүлж, байгалийн дулаарлаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах болно.

Хуваалцах