Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1 сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Тиймээс иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийг сонгон үйлчлүүлээрэй гэж ЗЦГ-аас хүсч байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1 сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
1 сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Зураг: МҮОНРТ

Энэ оны хамгийн сүүлчийн өдөр болох 12 сарын 31-ны баярын өдөр ердийн ажлын өдөр учраас НИТХ-аас тогтоосон дугаарын хязгаарлалтын журам хэвээр мөрдөгдөнө. Харин 1 сарын 1 буюу шинэ оны эхний өдөр албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 1 сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ. Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ уртасгасан цагаар ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийг сонгон үйлчлүүлээрэй гэж ЗЦГ-аас хүсч байна.

Хуваалцах