Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

10 000 оюутан ажилтай болно

Засгийн газар, Хөдөл­мөрийн яам, Монголын За­луу­чуудын холбоо, Залуу­чуудын Хөдөлмөрийн төв биржээс хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганыг өнгөрсөн ам­рал­тын өдөр Төрийн ордонд зо­хион байгууллаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
10 000 оюутан ажилтай болно
10 000 оюутан ажилтай болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газар, Хөдөл­мөрийн яам, Монголын За­луу­чуудын холбоо, Залуу­чуудын Хөдөлмөрийн төв биржээс хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганыг өнгөрсөн ам­рал­тын өдөр Төрийн ордонд зо­хион байгууллаа.

Улс орны бүтээн бай­гуу­­­лалтыг нэмэгдүүлэх, ир­гэдээ чадамжуулах, сумын залуусыг хөгжүүлэх үүднээс “Ажилтай орлоготой Мон­гол хүн” үндэсний хөтөл­бөрийн хүрээнд дээрх бай­гууллагууд өнгөрсөн зун гурван төслийг хэрэгжүүлж ийнхүү аж­лынхаа үр дүнг хэлэлцэв. Тодруулбал “Сумын за­луус”, “Ажлын гараа”, “Ца­гийн ажил” төслийг энэ оны долоодугаар сарын 1-нээс хоёр сарын турш 21 аймаг, 331 суманд хэрэгжүүлж, нийт 3000 гаруй залууг ажил­тай болгосон байна. Чуулганы үеэр Хөдөл­мөрийн сайд Я.Санжмятав “Бидэнд цаг бага байсан ч 21 аймагт хүрч ажиллан, аймаг бүрт 1-2 өвөлжөөг барь­сан нь сүү­лийн 30 жилд хийгдээгүй ажил болсон. Мөн оюутнууд хөдөө орон нутагт тө­­сөл бичих, англи хэл, компью­­терын сургалт явуул­сан. Ургац хураалтын ажилд 300 гаруй оюутанг ажиллууллаа. Цаашид энэхүү аж­лыг улам үр дүнтэй бол­гохын тулд төрийн бус бай­гууллагууд, ху­вийн хэвш­лийнхэн, ард иргэд­тэйгээ нягт холбоотой ажиллах нь зүйтэй юм гэдгийг харж байна” гэв.

Засгийн газ­раас орон ну­тагт ямар аж­лыг залуу­саар хийлгэх та­­­лаар тодорхой чиглэл өгөх юм байна. Ирэх жил т­ө­сөв төлөвлөгөөнийхөө баг­­таамжаас шалтгаалаад 10 орчим мянган оюутанг зу­ны амралтаар нь ажил­луу­лахаар төлөвлөжээ.

Томоохон бүтээн бай­гуу­лалтын ажилд оролцсон залууст энэ жил тус бүр 500 мянган төгрөг өгсөн байна. Ирэх жилийн тухайд олон хүнийг хамруулах үүднээс 200 мянган төгрөгийг тө­рөөс өгч, тухайн аж ахуйн нэгж тохиролцсоны дүнд үүн дээр нэмж цалинжуулах аж. Оюу­тан залуусыг хө­дөлмөр эрх­лүүлэх нь ний­гэмшүүлэх, тө­лөв­шүүлэх та­­лаасаа чухал ач хол­бог­долтойг хэлж байв. Мөн чуулга уулзалтын үеэр Ерөн­хийлөгчийн Там­­гын газ­рын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөн­­хий­­­лөгчийг тө­лөөлөн мэнд­­­чил­гээ дэв­шүүлж бай­­гаа­­даа баяртай байна. Ерөн­­­хийлөгчийн Там­гын газ­­рын зүгээс “Ардын элч”, “Оюутан цэрэг”, “Мон­голын түүх”, “Улсын эрдэнэ” гэ­сэн дөрвөн хөтөл­бөр хэ­рэг­­жүүлэхээр болсон ту­хай­гаа мэдэгдлээ.

Хуваалцах