10.155 иргэн мэргэжлийн болон давтан сургалтад хамрагджээ
Өнөөдөр мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэд эзэмшсэн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.
Мэдээллийн алба

Өнөөдөр мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэд эзэмшсэн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Нийслэлийн хөдөлмөрийн газраас 2012 оноос эхэлж хэрэгжүүлсэн мэргэжлийн болон давтан сургалтын хөтөлбөрт 36 мэргэжлээр 10 мянга гаруй иргэн хамрагдаж мэргэжлийн боловсрол эзэмшжээ.
Энэ онд тендерт шалгарсан 51 сургалтын төв тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан байна. Тэдний нэг нь монгол гэрийн үйлдвэрлэлээр 18 жил тасралтгүй ажилласан туршлагатай “Монгол гэр хужирт” компани. Эднийх өнгөрсөн хугацаанд 300 гаруй хүнийг сурган бэлтгэсэн байна. Энэ жил дээрх хөтөлбөрийн хүрээнд 20 хүнийг сургажээ.
Зөвхөн мэргэжлийн боловсрол эзэмшүүлээд орхих биш бичил бизнес эрхлэх боломжоор нь дэмжих хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд хотын захиргаанаас 15 тэрбум төгрөг баталж өгсөн юм.
Ингэхдээ эзэмшсэн мэргэжилтэй, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх нь нийслэл хотын бодлогын маш чухал хэсэг. Тиймээс энэ хөтөлбөрүүдийг ирэх жилээс илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм байна.


















