Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа
10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа. Нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус, Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус тус тус гарган ажиллаж байна.


Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17 хооронд зохион байгуулж, тооллогын дүн мэдээг танилцуулах

  • Нутгийн захиргааны байгууллагууд, өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн харьяа байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээг үнэлэх, 2015 онд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах

  • Нийслэлийн дүүргүүдэд гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн үед тогтмол өсч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж дүн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, 2015 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд нүүх бэлтгэл ажлыг зохион байгуулж дүн мэдээг танилцуулах

  • Шинээр ашиглалтад орсон замуудын арчлалт, хамгаалалтын ажлыг эзэнжүүлэх, Богд уулын арын хурдны замын хальтиргаа гулгаа болон зам арчилгааны ажлыг сайтар зохион байгуулах

  • 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан автын ослоос шалтгаалан гүүрийн даацын бэхэлгээнд эвдрэл гарсан тул холбогдох мэргэжлийн байгууллагууд засварын ажлыг яаралтай эхлүүлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах

  • Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах, Нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо.

Хуваалцах