10 хүний амь аварсан ноход бөмбөгөөр шагнуулна
Баатарлаг үйлс бүтээсэн энэ нохдод эзэн нь дуртай хоолыг нь хийж өгч, бөмбөгөөр шагнахаар болжээ. Тэд бөмбөгөөр тоглох дуртай ноход гэнэ шүү.
Мэдээллийн алба

Арван хүний амийг аварсан Оскар, Мишка нэртэй энэ өхөөрдөм ноход онлайн ертөнцөд хүмүүсийн хайр, талархлыг хүртэж байна.
Хажуу айлынх нь хашаа шатаж улмаар эздийнх нь байшин руу орж эхлэхийг мэдэрч эздээ татаж, зөөлөн хазаж сэрээсэн энэ ноход гэр бүлийнхээ долоон хүн, хөрш айлын гурван хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас сэргийлж чаджээ.
Нохойны эзэн Ц.Энх-Эрдэнэ охин гал гардаг шөнө нохдоо дагуулан өвөөгийндөө очиж хоносон аж.
Ухаантай, эзэндээ ээлтэй Оскар спаниель үүлдрийнх бөгөөд есөн сартай. Харин блонк үүлдрийн Мишка дөрвөн сартай.
Баатарлаг үйлс бүтээсэн энэ нохдод эзэн нь дуртай хоолыг нь хийж өгч, бөмбөгөөр шагнахаар болжээ. Тэд бөмбөгөөр тоглох дуртай ноход гэнэ шүү.



















