10 нам, нэг эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлээд байна
Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгдөг.
Мэдээллийн алба

Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгдөг.
Өнөөдөр 16:30 цагийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд нийтдээ 10 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
СЕХ-нд өчигдөр МАН мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бол өнөөдөр АН, МАХН болон Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.
Сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хуулийн дагуу өнөөдөр 00:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд үүний дараа 2016 оны сонгуульд хичнээн нам, эвсэл оролцох эцсийн тоог гаргах юм. Түүнчлэн СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаад ирэх лхагва гарагт сонгуульд оролцох намуудыг зарлах юм.
Харин бие даагчдын тухайд хуулийн дагуу тавдугаар сарын 16-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Харин СЕХ-оос бие даагчдын материалыг шалгаад тавдугаар сарын 23-нд хариу хэлэх юм.


















