10 сая төл хүлээж аваад байна
Өнөөдөр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Өнөөдөр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж, 10.0 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.
Нийт малын хорогдол 904.1 мянга болж өмнөх долоо хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс тэмээ 310, адуу 33.3 мянга, үхэр 88.1 мянга, хонь 325.1 мянга, ямаа 457.1 мянга буюу оны эхний нийт малын 1.6 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (149082), Увс (143794), Архангай (101630), Завхан (93396), Баянхонгор (80646) аймагт байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.1-5.3 хувь хорогдсон байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн яам


















