10 тонн хог цэвэрлэжээ
Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 2”-ын 80 гаруй ажилтан, иргэдийн бүлэгтэй хамтарч дүүргийнхээ есөн хороонд цэвэрлэгээ хийсэн байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 2”-ын 80 гаруй ажилтан, иргэдийн бүлэгтэй хамтарч дүүргийнхээ есөн хороонд цэвэрлэгээ хийсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 1, 2, 3, 6, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг цэвэрлэж, нийт 10 тонн хогийг тээвэрлэжээ.
Одоогоор нийтлэг үйлчилгээний дөрвөн газар хур хогийн 60, үүсмэл 250 цэгийн хогийг цэвэрлэсэн байна.

Хуваалцах


















