Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

100 айлын 4 эгнээ зам тавих ажлыг энэ сард эхлүүлнэ

100 айлын барилгын материалын зах орчмын замыг шинэчилж, дөрвөн эгнээ зам барих ажлыг энэ сард багтаан эхлүүлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 айлын 4 эгнээ зам тавих ажлыг энэ сард эхлүүлнэ
100 айлын 4 эгнээ зам тавих ажлыг энэ сард эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

100 айлын барилгын материалын зах орчмын замыг шинэчилж, дөрвөн эгнээ зам барих ажлыг энэ сард багтаан эхлүүлнэ. Нийслэлийн хойморт барилгын материалын зах ажиллаж, хөрсний бохирдол, замын түгжрэл, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тус барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх ажил эрчимжиж, олон төсөлт ажлууд шил шилээ даган хүлээгдэж байна.

Эдгээр ажлын нэг нь 100 айл орчмын замыг шинэчилж, дөрвөн эгнээ шинэ зам барих ажил юм. Замын барилгын ажил энэ сард эхэлнэ гэж НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч н.Гантулга хэллээ.

Хуваалцах