100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна
Голландын Эммен хотноо 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар ухаанаа уралдуулж байгаа билээ.
Мэдээллийн алба

Тэмцээн талдаа орсон бөгөөд одоогоор Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг нэг хожил, долоон тэнцээ, хоёр хожигдолтойгоор есөн оноогоор 13-р байр, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал найман тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8 оноотой 17 дугаар байрт жагсаж байна. ДАШТ энэ сарын 25-ны өдөр өндөрлөнө.