100 мянган тахиа устгалд оруулахаар болжээ
Японы Кумамото мужийн эрх баригчид нутгийн нэгэн ферм дээр шувууны ханиад илэрснээс болж нийт 100 мянга гаруй тахиа устгалд оруулахаар болжээ.
Мэдээллийн алба

Японы Кумамото мужийн эрх баригчид нутгийн нэгэн ферм дээр шувууны ханиад илэрснээс болж нийт 100 мянга гаруй тахиа устгалд оруулахаар болжээ.
Хүнд халдах аюултай энэ вирусийг анх Тараги хотын шувууны фермээс илрүүлжээ. Учир битүүлгээр үхсэн 270 тахианд мэргэжилтнүүд шинжилгээ хийгээд үхлийн шалтгаан нь шувууны ханиад болохыг тогтоосон байна.
Өндөр хөгжилтэй орнуудад гол төлөв энэ мэт өргөн хүрээтэй устгал явуулсны дараагаар фермийн эздэд тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгодог аж.


















