Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

100 мянган тонн хүртэл буудай импортлоно

Буудайн үнэ гуравдугаар сараас өсдөг. Хямд байгаа дээр нь гэрээ хийвэл хямд оруулаад ирэх боломжтой гэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 мянган тонн хүртэл буудай импортлоно
100 мянган тонн хүртэл буудай импортлоно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуульд хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох асуудлыг тусгасан юм. Мөн хуралдаанаар "Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслөөр 2014 оноос 2024 он хүртэл газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг оруулж ирж байгаа юм. Дээрх хуулиудыг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Монголчуудын гол хэрэглээ бол гурил, мах. Гурил, махны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Мах, гурилын үнийн өсөлтөөс болж инфляци тогтворгүй байдаг. Өнгөрсөн хугацаанд ч гурилын үнийг барьж ирсэн. 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортолсноор гурилын үнэ тогтворжино. Татвараас чөлөөлөх төслийг яаравчлуулаад байгаа нь буудайны үнэ өдий үед хямдхан байдагтай холбоотой. Буудайн үнэ гуравдугаар сараас өсдөг. Хямд байгаа дээр нь гэрээ хийвэл хямд оруулаад ирэх боломжтой гэлээ.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах