Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“100 өдөр 100 уран бүтээлч” медиа, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 30-ныг дуустал дэлгэнэ

ран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлээ туурвих үйл явцыг гэрэл зургаар дамжуулан үзэгчдэд таниулах зорилготой баримтат гэрэл зураг, медиа бүтээлийн “100 өдөр 100 уран бүтээлч” үзэсгэлэнг энэ сарын 15-30-нд МУЗ-ийн “Улаан гэр” галерейд толилуулж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“100 өдөр 100 уран бүтээлч” медиа, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 30-ныг дуустал дэлгэнэ
“100 өдөр 100 уран бүтээлч” медиа, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 30-ныг дуустал дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) Америк дахь МУЗ-тэй хамтран Петер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг билээ.

Энэхүү хөтөлбөр мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жилийн хөтөлбөрт чөлөөт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр 100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл шалгарсан байна.

Энэхүү төслийн хүрээнд уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлээ туурвих үйл явцыг гэрэл зургаар дамжуулан үзэгчдэд таниулах зорилготой баримтат гэрэл зураг, медиа бүтээлийн “100 өдөр 100 уран бүтээлч” үзэсгэлэнг энэ сарын 15-30-нд МУЗ-ийн “Улаан гэр” галерейд толилуулж байна.

Хуваалцах