Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид оролцож байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид оролцож байна
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид оролцож байна. Зураг: МҮОНРТ

Гал унтраах техник спортын Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 12 дах удаагийн тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 02-08-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод зохион байгуулагдана.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Онцгой байдлын байгууллагын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд 123 дугаар ангийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Анхзул, Арчилгаа, усалгаа хариуцсан техникч Б.Хонгорзул нар оролцож байна.

Гал унтраах техник спортын Олон Улсын тавцанд эх орон, байгууллагаа төлөөлөн ур чадвар, хүч хөдөлмөр, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байгаа Монгол Улсын шигшээ багийн тамирчдадаа амжилт хүсье.

Хуваалцах